Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдлаа.
БНАСАУ-д “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.
Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлэв.
Сэтгэгдэл ( 2 )
тулслах хэрэгтэй
Уламжлалаа бодсон ч, энэ олон жилд хэзээ ч нэг л зангаараа харилцаж ирсний хувьд бид хамгийн түрүүнд энэ улсад, энэ ард түмэнд туслах ёстой