Х.Нямбаатар: Хүйс солих, тээгч эхийн харилцааг хуулиар зохицуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.20/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

Хуралдаанаар  Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Ерөнхий сайдын Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Монгол Улсад бичиг баримт хангалттай сайн байна. Халдвараас болж төлбөрийн чадваргүй болсон иргэн, аж ахуйн нэгж их нэмэгджээ. Амиа хорлож байгаа хүмүүсийн ихэнх нь төлбөрийн чадваргүй болсон гэх мэдээлэл хөвөрч байна. Энэ хүмүүсийг хамгаалах эдийн засгийн ямар механизм, бодлогыг хэрэгжүүлэх гэж байна вэ. Чанаргүй зээлийг зардал багатай шийдвэрлэнэ гэж байна. Энэ заалт яаж хэрэгжих вэ" гэж асуулаа. 

Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Сангийн сайдын өмнөөс хариуламгүй асуулт байх шиг байна. Бид шүүхэд үүссэн маргааныг л шуурхай шийддэг болохыг зорьж байгаа юм" гэж хариуллаа.  

Түүнчлэн "Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Хүйс солих асуудал түгээмэл боллоо, яригддаг боллоо. Тээгч эхтэй холбоотой харилцаа их болж байна. Ийм харилцааг зохицуулах хууль боловсруулж байна. Удахгүй оруулж ирнэ" хэмээн нэмэлт мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top