О.Цогтгэрэл даргатай АН-ын зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг "бүлгийн дарга"-ын суудлаас нь авч хаяхын тулд хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нэр бүхий найман гишүүнтэй нэгдэж УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн баасан /2022.05.20/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тодотгосон.
Тэрбээр "УИХ-ын нэр бүхий есөн гишүүн УИХ-ын тухай хуулийн нэмэлт төслийг өргөн барьсан. Үзэл санаа нь УИХ дахь бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах эрх зүйн зохицуулалтыг нь тодорхой болгох юм. УИХ дахь АН-ын бүлэг сүүлийн зургаан сарын хугацаанд гацааны байдалтай, үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. УИХ-ын даргад саналаа өгсөн. Тодорхой зохицуулалт байхгүй байна гэж хэлсэн. Энэ хүрээнд тодорхой болгосон цөөхөн зүйл заалттай нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна" хэмээн ярьсан юм.
Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ын гишүүд хоёр хуваагдаж, Д.Ганбатын зарласан бүлгий хуралд хэсэг нь суухгүй байгаа билээ. Тэд өнгөрсөн хугацаанд УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаас нь Д.Ганбатыг огцруулахын тулд УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Түүгээр ч зогсохгүй шаардлагыг нь шийдвэрлэж өгөөгүй гэх шалтгаанаар УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн Цэцэд хүртэл өгсөн байдаг.
Харин нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өөрийг нь огцруулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж ярьдаг.
Тэр ч битгий хэл, бүлгийн даргынх нь суудлаас огцруулна гэх мэдээлэлд "Хэн тийм зүйл яриад байгаа юм. Та нар л дураараа яриад байгаа юм биш үү. Ямар баримт байгаа юм, мэдэж байгаа бол түүндээ өөрсдөө л хариулаач дээ. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарчихаад байгаа. Одоо энэ захиалгатай, худалдагдсан, гэрээт сэтгүүлзүйгээ болих хэрэгтэй. Хэн нэгний захиалгаар ямар нэгэн зүйл яриад байдгаа болих хэрэгтэй" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн билээ.
Тэгвэл түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаас нь буулгахын тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн бариад байна. Уг хуулийг яаралтай горимоор хэлэлцэж энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тодотгосон. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа Д.Ганбатыг суудлаас нь буулгахын тулд хуульд өөрчлөлт оруулахаар хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой уншигдаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Бүлгийн даргынхаа асуудлыг хууль өөрчилж байж шийднэ гэдэг эрүүл ухаан мөн үү, эсвэл аугаа их үйл хэрэг үү?
Энэ АН-ын хэдэн хөгшчүүл нэг дарга болчихвол бууна гэж байхгүй юм аа. Ийм л албна тушаал эрх мэдлийн хойноос үхэж хатсан нөхдүүд төрийн толгойд байхаар улс орон яаж ч өөдтэй өнгөтэй байхав дээ.
Хошин шог цаашаа үнэн арчаагүй новшнууд