УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.05.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо зориуд иргэдийг төөрөгдүүлээд байгаа юм. Санаа зовох хэмжээнд хүрээгүй, хуулийн хэмжээнд байгаа гээд байна. Тэд аргачлал дээрээ аргацааж, хүн хуурсан хэлбэртэй байна л даа. Энэ бол маш буруу юм. Бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, хурдан өрөө барагдуулах тал дээр анхаарч шийдэх ёстой. АН-ын зүгээс төрийн компаниудаа хувьчлах боломж байна. Энэ чиглэлд ажиллах ёстой. Иргэдийн хадгаламжинд байгаа мөнгийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Эдийн засаг агшиж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж алга. Тиймээс хувийн хэвшилдээ итгэж, дэмжиж хүндрэлээс гарах хэрэгтэй. Шаардлагагүй төрийн өмчид компаниудаа хувьчлах ёстой. Ингэхгүй бол өрийн хавханд орсон орны тоонд орох эрсдэл ойрхон байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )