УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2022.05.23/ "Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ-ын даргад ирсэн шаардлага бол таван асуудалтай. Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, улс төрийн нам байгуулах босыг 20 мянган иргэд нэгдэж нам байгуулж байгааг хүчингүй болгох, нийслэлийн нэрийг тусгайлан заахыг болиулах, нутаг дэвсгэрийн тоог бууруулах, төрийн захиргааны зардлыг бууруулах, хотын даргыг иргэдийнх нь саналаар сонгох шаардлагыг хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэх, Ерөнхий сайдаа дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайд УИХ-ыг тараадаг тогтолцоог бий болгохыг шаардлагыг дэвшүүлсэн байна. Бид энэ бүх шаардлагын дагуу Ажлын хэсэг Үндсэн хуульд зохицуулалт хийх эсэх, судлах, судалгааны түвшинд судлах шаардлага бүхий ажлыг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд та бүхний байр суурийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг хийж байна" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )