"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрд авсан Засгийн газрын тогтоолыг цуцлахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2022.05.23/ хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авсан шийдвэрийг цуцлах эсэх асуудал дээр УИХ-д өргөн барьсан төсөл чинь 2015 онд Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг хувьчлах шийдвэр гарсан. Одоо үүнийг хүчингүй болгож өгөөч ээ гэдэг асуудлыг л хэлэлцэж байна. Цуцлахыг дэмжинэ, гэхдээ Ажлын хэсэг гарч санхүүгийн тооцоо зэрэг хийхгүй бол болохгүй. Түүнээс Засгийн газрын шийдвэрийг цуцлах зүйл байхгүй" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top