Монгол Солонгосын хамтарсан олон улсын семинар боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Эмэгтэйчүүдийн шээс задгайралын эмгэгийг орчин үеийн чиг хандлагыг Монголдоо нэвтрүүлэх “Монгол Солонгос"-ын хамтарсан олон улсын семинар өчигдөр /2022.04.23/ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү Семинарт Монголын эмэгтэйчүүдийн, эх барихын нийт 140 гаруй эмч нар хамрагдсан. Шээс задгайрах эмгэг нь эмэгтэй хүний амьдралд ямар нэгэн хэмжээгээр тохиолддог эмгэг юм.

Энгийн үед бие засдагаас илүү ойр ойрхон бие засах хүсэл төрөх эсвэл найтаах чанга ярих үед шээс тусагнахыг шээс задгайрах гэнэ. Хэвийн хэмжээгээр эсвэл бага хэмжээтэй бие засах шөнөдөө ойр ойрхон бие засах олон эрсдэлүүд гардаг байна.

Шээс задгайрах өвчин 30 иас дээш насны 3 эмэгтэйн дутамд нэгд тохиолддог. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн 70-80хувьд шээс задгайрах өвчин тохиолддог.

"Эмэгтэйчүүдийн шээс задгайралын эмгэгийг орчин үеийн чиг хандлагын талаар БНСУ-ын эмч нар Монгол эмч нартай хамтарч туршлага судалж дэлхийн эмчилгээний чиг хандлагыг Монголд нэвтрүүлэх талаар ярилцлаа.

 

 

"SM" эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Оюундарь: Энэхүү сургалтаараа тухайн эмэгтэйн шээс алдалтын зовиур байгаа бол урадомник оношилгоогоор яг ямар хэлбэрийн шээс задгайрал байгааг оношилж хэрвээ мэс засал хийх шаардлагатай бол Mini Sling мэс заслын аргаар хийж байна. Энэхүү орчин үеийн мэс заслыг Монголдоо нэвтрүүлж дэлхийн стандартыг бид Монголдоо хөл нийлүүлж алхахын тулд монгол эмч нартай таниулах энэхүү мэс заслыг Монголд нэвтрүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

БНСУ-ын Ру-Эн групп эмнэлгийн захирал, ерөнхий эмч Ну Сон Нэ: Эх барих эмэгтэйчүүдийн салбарын мэргэшсэн эмч нарын семинар жилд нэг удаа монгол улсад болдог гэж би сонссон. Энэхүү семинар дээр бараг Монголын эх барих эмэгтэйчүүдийн салбарын маш олон эмч нар цуглаж байгаа нь Монгол Солонгос эмч нарын хамтарсан семинарт Монголын талаас монгол эмч нар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна гэжээ.

БНСУ-ын "LV MEDITOUR"-ын ерөнхийлөгч Шин Жүн Ху: Монгол эмч нар Солонгос эмч нар эх барих эмэгтэйчүүдийн салбарт ингэж нэг доор цуглаж байгаа нь цаашдаа 2 улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд тодорхой хэмжээний  хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна. Цаашид Монголын эх барих эмэгтэйчүүдийн болон холбоотой хамтраад энэхүү 2 улсын хамтарсан семинарыг жил болгон зохион байгуулах хүсэлттэй байгаа тийм учраас бид бүхэн хичээж ажилч цаашид цаашдаа илүү өргөн цар хүрээг хамарсан илүү өндөр төвшний семинар зохион байгуулах болно.

"Эмэгтэйчүүдийн шээс задгайралын эмгэгийг орчин үеийн чиг хандлага Монгол Солонгосын хамтарсан семинарыг ерөнхий зохион байгуулагч “SM“ мэс заслын төрөлжсөн мэс заслын эмнэлэг хамтрагч байгууллагууд мөн эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, Анагаахын шинжлэх ухааны их сургууль Эмэгтэйчүүдийн танхим хамтран оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top