Ирэх сарын 1-нээс иргэд цахилгааны төлбөрөө ӨӨРСДӨӨ төлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Хэрэглэгчид зургаадугаар сарын 1-ний өдрөөс цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрөө хариуцаж төлнө.

Тодруулбал, Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу он гарснаас хойш айл өрхийн цахилгааны хэрэглээний тодорхой хэмжээг төрөөс хариуцаж байсан. Тэгвэл энэ тогтоол тавдугаар сарын 31-нд дуусгавар болж байгаа юм. Тиймээс ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан, эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна. 

Сануулахад, Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2021-2022 оны хооронд айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон юм.

Үүний дараа 2022 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 31-ныг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top