Н.Наранбаатар: "Петрочайна"-тай байгуулсан гэрээг хуульд нийцүүлэх хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.05.24/ хуралдаж, "Петрочайна Дачин Тамсаг"-ын асуудлыг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Аливаа гэрээ бол хоёр талын эрх ашгийг хангасан, хуульд нийцсэн байх ёстой. Харин "Петрочайна Дачим Тамсаг"-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол гэрээний үндсэн зарчмыг зөрчсөн, одоо байгаа цаг үетэйгээ нийцэхгүй, Монгол Улсад хор уршигтай хийгдсэн. Үүнийг хуульд нийцүүлж өөрчлөх, гэрээнээс хүртэх Монголын эрх ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс тогтоолын төслийг дэмжмж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top