Тина Кунаки, Венсан Кассел нар Каннын хамгийн сайхан хос болов

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

25 настай модель Тина Кунаки, 55 настай жүжигчин Венсан Кассел нар Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээр хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татжээ.

Модель бүсгүй Valentino-гийн урт даашинзаар гоёсон бол Венсан классик хар өнгийн хослолтой байлаа.

Хүмүүст тэдний гоёлоос гадна биеэ авч явах байдал, бие биедээ хандах хайр мэдрүүлсэн хандлага нь таалагджээ.

Тэд мөн Каннаар өдөр зугаалж байхдаа олны анхаарлыг татсан байна. Хөтлөлцөн алхах хос гайхалтай загварлаг харагдаж байв. Фэнүүд нь тэднийг Каннын кино наадмын хамгийн сайхан хосоор нэрлэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top