ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 29

2022.05.29 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНЭГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 05.00-20.40
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top