АН-ын бүлэг хурлаа хийж чадахгүйд хүрчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

УИХ дахь намын бүлэг долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг. Энэ долоо хоногт МАН-ын бүлэг хурлаа зарласан бол АН-ын бүлэг хуралдаагүй байна. Учир нь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргаа огцруулах ажиллагаа өрнүүлж, хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. 

Бүлгийн гишүүд нь хуулийн төсөл өргөн барьсны дараа Д.Ганбат бүлгийн хурлаа хуралдуулахгүй зугтсан гэх мэдээлэл цацагдсан. Харин дараа долоо хоногт нь Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нарыг бүлгийн хуралдаа суулгаж, бусад гишүүд маань томилолттой, чөлөөтэй байгаа гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан билээ. 

Тэгвэл энэ долоо хоногт тус намын бүлэг хуралдсангүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top