Д.Тогтохсүрэн: Наадмын тухай хуулийг баяраас өмнө батална

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Бүлгийн хурлаар хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх хэд хэдэн хуулийн төсөлд саналаа нэгтгэжээ. Чуулган завсарлахаас өмнө Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлах аж.

Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө баталж, энэ наадмаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Наадмын хууль батлагдвал улс орон даяар нэг өдөр баяр наадмаа хийх, эрлийз морьдыг бооцоот уралдаанд уралдуулахыг зөвшөөрөх, бөхчүүдийн зодог шуудагт стандарт тогтоох зэрэг өөрчлөлт тусгасан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top