ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

2022.05.31 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 04.58-20.42
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top