Н.Наранбаатар: УБ-Даланзадгадын зам засварын хөрөнгө 100 хувь шийдэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба /2022.05.26, 27/ гарагт Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. 

Энэ үеэр Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын засварын асуудлыг Ерөнхий сайд шийдлээ. Энэ зам бол утаагүй түлшний тээврийн хөлд далхлагдаж, сүүлийн 2-3 жилд маш их эвдэрч, гэмтсэн. Үүнийг засах хөрөнгийг 100 хувь шийдэж өгсөнд өмнөговьчууд маш их талархаж байна" хэмээн байр сууриа точвхон илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top