Б.Энхбаяр: Д.Дорлигжавыг АВЛИГА АВСАН гэж ярьдаг ч шалгадаггүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2022.05.30/ хэвлэлийнхэнд цаг үеийн зарим асуудалд тайлбар өгч, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Прокурорын хуульд 2017 онд оруулсан заалт. Тэр үед би дэд сайд байсан. Тухайн үед яагаад оруулж ирсэн гэхээр улс төрийн намын дарга Ерөнхий прокуророор томилогдож байсан. Ингэж болохгүй л гэж үзсэн. Тэр байтугай Д.Дорлигжав гэдэг хүний талаар олон асуудал яригддаг. Бизнес хийдэг нөхдийг дарамталж их хэмжээний авлига авсан гэж ярьдаг, шалгадаггүй. Харин Ц.Нямдорж сайдад зориулсан хууль эсэхийг мэдэхгүй. За, арай ч үгүй байлгүй дээ. Хүчин төгөлдөр хуулиар Ерөнхий прокурор болон орлогчийг Ерөнхийлөгч томилдог, УИХ танилцдаг шүү дээ" хэмээн ярьжээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.94.9) 2022 оны 05 сарын 31

Хуулиа мэддэг ийм хүмүүс сайд гишүүн хиймээр байна шүүү

0  |  0
Сайн байна.(192.82.80.110) 2022 оны 05 сарын 30

Увсынханд алергитэй хүн бололтой. Манай нутгийн хулгайч нарыг сайн илчлээд өгөөрэй. Энгийн ардыг оролдож болохгүй шүү

0  |  0
Top