Г.Амартүвшин гишүүн шүүхийг ҮЛ ТООЖ, ДОРД ҮЗЭВ 

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Түүнийг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Улсын Ерөнхий прокуророос Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад хүргүүлсэн ч "УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзсэн байдаг.

Шүүх байгууллагаас өнөөдөр /2022.05.30/ УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд хилийн хориг тавих эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь, түүнийг Монгол Улсын хилийг давж, Швейцарь улс руу явсан гэх мэдээлэл түгсэн. Үүнтэй холбогдуулан түүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эх орондоо ирсэн бөгөөд дээрх асуудлаар Isee.mn сайтын сэтгүүлчид тодруулга мэдээлэл өгчээ.  

СЭТГҮҮЛЧ: Та гадагшаа яваагүй хэрэг үү?

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: Үгүй ээ, би байж л байгаа биз дээ. Зугтсан барьсан гээд юу солиороод байгаа юм. 

СЭТГҮҮЛЧ: Танд хилийн хориг тавих шүүх хуралд оролцох уу?

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: Үгүй. Юу гэж оролцдог юм. 

СЭТГҮҮЛЧ: Яагаад?

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: Яах юм, ямар шаардлага байгаа юм. 

СЭТГҮҮЛЧ: Шүүх хурлын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: Ямар зугтах гээд байгаа юм уу, шаал утгагүй юм гэж л харж байна шүү дээ. Ажлаа хийгээд явж байхад чинь... гэх хариулт, тайлбарыг өгсөн байна.

Эндээс харахад, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ууртай явна. Нөгөө талаараа тэрбээр шүүх байгууллагыг үл хүндэтгэн, дорд үзэж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.142.163) 2022 оны 06 сарын 01

Монголын шүүх дампуурсан. Эрх мэдэлтэй хүнийг толгойг нь илээд, энгийн иргэнд цахим гав зүүгээд байна.

0  |  0
Зочин(103.10.21.254) 2022 оны 05 сарын 31

Луйварчин биш юм бол хурал дээр байх ёстой зугтсан бол зүгээргүй л гэсэн үгшдээ

1  |  0
зочин(124.158.66.240) 2022 оны 05 сарын 31

хилийн хориг Амартүвшинд тавих нь утгагүй юм УИХ-н гишүүд хаашаа зугатах юмбэ Асар ноцтой гэмт хэрэг хийсэн хүн зугтана.Хүнд зээл өгдөг журмыг баримтлаад олуула сууж байгаад шийдсэн хэрэгт захирлыг нь ганцааранг барьж авч байгаа нь ойлгомжгүй

0  |  1
Зочин(66.181.191.125) 2022 оны 05 сарын 31

Яг ингэж л шүүхэд ханлаж бгаам даа. Эрхийг нь түдгэлзүүлэлгүй Мафи болсон МАН хамгаалсан. Яг бодит бдал дээр ийм л бна.

2  |  1
Top