Д.Тулгаа: Хүрээ хувцасны дэг, хийцийг эргэн сануулахыг зорьсон

2022 оны 05 сарын 30

Өнөө цагийн монголчуудын мартсан гэж болох Хүрээ хувцасны дэг намба, өв соёлыг таниулагч хуврагууд.

Нийслэлчүүд "Улаанбаатар марафон-2022" олон улсын гүйлт, автомашингүй өдрийг өнгөрөгч бямба гарагт буюу тавдугаар сарын 28-ны өдөр өнгөрүүллээ. Энэ өдрийн нэгэн тод өнгө нь монгол үндэсний дээл хувцас, малгай зэргийг бүрэн хэрэглэж, хүрээ ёс дэгээр төв сайхан хувцасласан залуус байв. Олон нийт тэдний гоё сайхныг бахдан, гэрэл зургийг өөрсдийн цахим хуудаснаа хуваалцсан.

Тэгвэл энэхүү дэгжин эрс "Залуу хуваргуудын холбоо"-ны лам нар байжээ. Энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Жүд” дацангийн их умзад лам, гэвш Д.Тулгаас цөөн асуултад хариулт авлаа.


-Автомашингүй өдрийн нэгэн тод өнгө нь үндэсний хувсаараа гоёсон залуус байлаа гэж хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байна. Та бүхэн монгол дээл, хувцас өмссөн нь цаанаа ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?

-Танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монголчууд бидний үүх түүх, өв соёл хэдэн мянган жилээр яригддаг өнө эртний баялаг өв соёлтой ард түмэн. Улс орон хөгжихөд улс төр, шашин соёл, шинжлэх ухаан, анагаах ухаан, урлаг соёл, уламжлалт соёл, шинэ эриний соёл гээд бүгд л хамтдаа байж хөгждөг. дан ганц зүйлээр бус бүхий л зүйл байж улс айл болдог гэж боддог. Тиймээс бидний хэдэн залуус энэ Монголын нэгээхэн үнэт өв соёл болох 17, 18, 19, 20 зууны дунд үе хүртэл бидний өмсөж эдэлж хэрэглэж байсан загвар "Хүрээ дээл хувцас"-ны сонгодог дэг, өнгө хийцийг монголчууддаа таниулах, бидний өвөг дээдэс ямархан өв соёлыг бий болгосныг харуулах, сануулахыг хүссэн. Мөн утас, компьютерийн араас бухимдах биш алдаа оноотой ч өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж уриалан дуудах зорилготойгоор автомашингүй өдөр үндэсний хувцсаа өмсөж, алхлаа.

-Хүрээ хувцасны дэг, намбын онцлог юу вэ?

-Ер нь Монголчуудын малгайн дээр л гэхэд 200 гаруй төрлийн малгайн соёл байх жишээтэй баялаг гэсэн үг. Улирал болон зэрэг зиндаа, ёслол хүндэтгэл, жир энгийн үе гэх мэт үед өмсөх ёс жаягтай их дипломат гэх үү дээ. Малгай бол хүний сурвалж гарал бүхнийг илтгэх гол зүйл. Мандах төрийн малгай, Дэвжих төрийн дээл Бүтэх төрийн бүс, Тулах төрийн гутал гэдэг үг байдаг.

Монгол дээл хувцасны гол мөн чанар нь эдэлж буй хүний алхаа гишгээ намба байдлыг засаж намбалаг болгож байдаг. Дээл, монгол гутал, сээтэн малгай өмссөн явар ч хүн савсаганаад байхгүй болдог тэр гадна биеийн байдал сэтгэлд нөлөөлж тайван тогтуун буурь суурьтай болгох хүний дотоод төлөвшилд нөлөөлж байдаг.

Орчин цагт янз бүрийн компани хаяг лого гэх мэт нь тухайн компаний зорилго гэх мэт бүхий л зүйлийн олон утга билгэдлийг хадгалсан байдаг шиг манай үндэсний хээ, хувцас өнгө, донж байдал бүгд түүнээс ч нарийн нандин утга учрыг агуулдгаараа гайхамшигтай онцлогтой юм. Монгол орон шиг эрс тэс уур амьсгалтай газар дээдсүүд маань дулаан хэрнээ чамин хувцсыг үеийн үед ур ухаанаа шингээж үлдээж байжээ.

1900-аад оны эхэн үед Монголоор аяласан олон судлаач тэмдэглэлдээ монголчуудын чамин сайхан хувцас эдлэл хэрэглэдэг талаар Шевцарь, Францын лордуудаас ч илүүд гэх утгатай тэмдэглэлүүд их байдаг.

Одоогоор хэл амны бай болох нь олонтаа ч энэ их өв соёл, ёс заншлын биет тээгчид нь бөх, уяачид, уртын дуучид, бурхан шашны лам хуврагууд байгаа нь үгүйсгэхийн аргагүй үнэн болжээ.

-Энэ дээл хувцсыг хаана урлуулсан бэ. Эсвэл өөрсдөө оёсон уу?

-Хувцас урласан газар маань миний өөрийн үүтгээд байгаа "Дөрвөн арвайт" брэндийн торго, оёдол байгаа юм. Манайх торгоны хээ, өнгө зэргийг маш цөөн хэмжээгээр хэрэглэгчдэдээ хүргэж байгаа. Торгоны хээнүүд патентжсан учраас өөр газар хуулбарлах боломжгүй. Нэг гаргасан хээтэй өнгийн торгоо дахиж хийдэггүй. Хийж байгаа хувцасны тал дээр чадах хэрээр судалгаа гаргаж, бас биед эвтэй сүр донжтой, утга билгэдэл, уламжлалаа эвдэхгүй байхаар урлаж байгаа. Торгоны хээ хуар, өнгө, товч, дээл малгайн эсгүүр оёдол, судалгаа гээд бүх зүйлээ өөрөө гардаж хийхийг хичээдэг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха (203.91.115.40) 2022 оны 08 сарын 24

Авгайн залилангийн хулгайч байж байгаад үхсэн залилаж олсон хөрөнгөөрөн дэлгүүр нээсэн байна худла гэвэл гандангийн хашаан доторх нохойноос ч хамаагүй асуугаарай ....

0  |  0
Баярсайхан(66.181.187.174) 2022 оны 06 сарын 10

Өв уламжлаад л яваад байна үл тасрах болтугай

0  |  0
zochin(64.119.16.140) 2022 оны 05 сарын 31

ажлын байр ажиллах хүчинх хэрэгтэй

0  |  1
zochin(64.119.16.140) 2022 оны 05 сарын 31

ajliin bair uildver ,ajillah huchniig yaraltai beldehgui bol helberdsen show mayg hereggui

0  |  1
Babu(202.126.90.104) 2022 оны 05 сарын 30

Bayr hvrgey tulga ahdaa ulsa oron tvvhiig mine bulaah gej oroldj zarimg n ooriin met bolgj bhd iim hergtei yum hiij bgd n talarhay muulaad bga maliuud manj hytadaasaa doloon dor yum

0  |  0
Балжинням Бямба(139.5.219.136) 2022 оны 05 сарын 31

Ene bol vndesnii soyoloo awch vldej bui heseg bvleg zaluus l bna. Ene hvmvvs lam baih ni chuhal bish. Hristos mongol hvn ch bas zowxon ooriin shashiniig neg taldaa deedlen shvteed blgvi. Vndesnii ene olon soyoliig ch bas awch vldmeer hoich vydee haruulah yumtai bmar bn.

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 06 сарын 10

oor xiix yum bauna uu? yamarch buteen bauguulalt baikhgyi deel xubtsasaar l oroldox yum yana daa

1  |  4
Есүс сөнөтүгэй(64.119.24.73) 2022 оны 05 сарын 31

Энэ муулаад байгаа нөхөд бол христ нохойнууд

2  |  0
Тайван(64.119.17.219) 2022 оны 05 сарын 31

Эр хүний намба төрх, гоо үзэсгэлэнг харуулсан донжтой алхаа гишгээ нь намбатай ёстой гоё харагдаж байна. Залуусаа баярлалаа.

4  |  0
mgl emegtei(64.119.16.6) 2022 оны 05 сарын 31

Манай Монгол үндэсний хувцас, малгай, гутал ямар дэгжин, донжтой юм бэ. Өөрийн гэсэн үндэсний соёлоо дээдлэн сурталчилсан уриалан дагуулсан залууст баярлалаа.\n

4  |  0
Цөвүүн цаг юм даа(64.119.23.128) 2023 оны 03 сарын 04

Манж гутал углачихсан ямар бузрын юм бэ. Бас энэ малгай хаанахынх гээч. . .

0  |  8
Од(202.126.88.163) 2022 оны 05 сарын 31

Дөрвөн арвайтад баяр хүргэе.

4  |  0
Zochin(66.181.161.21) 2022 оны 05 сарын 31

Saihan haragdaj baisan. Mundag zaluust amjilt husey.

2  |  0
Kherlen(202.126.90.146) 2022 оны 05 сарын 31

Гайхалтай сайхан хагдаж бна лээ залуус маань Тулгаа дүүд болон бусад залуусдаа сайхан бүхныг хүсэе

6  |  0
Close menu