Х.Баттулга: Би Тавантолгойг авч үлдсэнээр хүчирхэг цөөн дайсантай болсон

2022 оны 05 сарын 31

ТВ8 телевизийн сэтгүүлч Ж.Баттуул өчигдөр / 2022.05.30 /  Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга Х.Баттулгатай ярилцлага хийлээ. Сэтгүүлч ярилцлагын эхэнд түүнийг олон дайсан, нөхөртэй гэж танилцуулсан юм. Тус ярилцлагыг бид уншигчдадаа товчлон хүргэж байна.


-Би таныг олон дайсантай гэж тодотголоо. Санал нийлж байна уу?

-Би олон дайсантай гэхгүй. Улс төрийн хүчнүүдийн удирдлагад байгаа цөөн хүмүүс л гэж бодож байна. Би Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө оффшорыг хөндсөн. Амлалтаа биелүүлэх гээд намуудын толгойд олон жил суусан цөөн хүмүүстэй л дайсан болсон. Маш олон дайсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Маш хүчтэй гэвэл зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө. Сүүлийн 30 жилд хэт цөөнх болсон баячууд, олонх болсон ядуус гэсэн ангийн давхарга үүссэн.

-Улстөрч хүн дайсан төрүүлэхгүйгээр аливаа зүйлтэй эвсээд явж болохгүй юу?

-Ядууралтай тэмцэхээр иргэдээс итгэл авч Ерөнхийлөгч болсон. Оффшортой тэмцээд ирэхээр дайсан болдог юм байна.

-Намын даргын асуудлыг дээд шүүх шийдэх гэж байх мөчид яагаад нэрээ татав?

-Дээд шүүх “Нам дотроо учраа ол” гэсэн мэдэгдэл гаргасан. Зэрэгцээд намаа олон сонгуульд ялагдуулсан С.Эрдэнэ тэргүүтнүүд жагсаал хийсэн. Дүрмээрээ С.Эрдэнэ огцрох ёстой. Энэ нь Дээд шүүх 2024 он хүртэл шийдвэр гаргахгүй гэсэн үг. Ийм тохиодолд нэрээ татахаас өөр аргагүй. Намын шийдвэр л дээ. Эрх барьж байгаа намын эсрэг сөрөг хүчнүүд хамтарч тэмцдэг. Эрх баригчид С.Эрдэнэ гэдэг хүнтэй байхад АН ялахгүй гэдэг аргатай болсон. Мөнгө зарахгүй ялах гоё арга шүү дээ. Эрх баригчдын буруу биш л дээ. Эрх баригчид гурав дахь удаагаа засаглах бүтэц шүү дээ.

-Одоо яах вэ?

-Хэлэлцээ, уулзалтууд явагдана. Ажиллах л хэрэгтэй. Ардчилал үзэх ёстой юмаа л туулж байна.

-Дараагийн алхам юу вэ?

-Улс төрийн алхам. Улс төрийн алхам нууц байдаг. Олуулаа ярьж байж шийддэг. МАН-аас бусад хүчин, хувь хүмүүстэй уулзаж байна. Энэ нэлээд удах процесс

-Х.Баттулга шинэ нам байгуулах тухай мэдээлэл гарч эхэлсэн?

-Шинэ нам байгуулах асуудал орон даяар сунгаагаар явахад зарим газар гарч байсан. Яагаад шинэ нам байгуулах тухай яригдаж эхлэв. Сунгаанд 117 мянган гишүүн оролцсон. 113 мянга нь намайг дэмжсэн. Энэ дэмжлэг нь АН-ын дарга болгохоор дэмжсэн. Түүнээс дарга болоод шинэ нам байгуулаарай гэж дэмжээгүй. Нам байгуулах тохиолдолд тэр их дэмжигчдын саналыг асуух ёстой. АН 30 жилийн түүхтэй том нам.

-Та яагаад намын даргын сунгаанд оролцсон юм бэ?

-Олон хүний санал ирсэн. Миний улс төрийн нас 2004 оноос эхтэй. Би улс төрд төлөвлөгөөгүй явсаар ирсэн. Анх том яамдын сайд болохдоо дургүй байсан. 2004 онд судалгаагаар Баянхонгорт өндөр гараад, АН-аас суудал гуйсан. АН-ын дарга М.Энхсайхан суудал өгөөгүй. Тэгээд Эх орон намаас суудал аваад гараад ирсэн. Хамгийн сүүлд УИХ-д үзэхдээ ээжийнхээ нутаг Галуут суманд унаж байсан. Намын даргад бас төлөвлөөгүй л байсан.

-Төлөвлөгөөгүй явсан нь зөв байсан уу?

-Зөв байсан. Сайд болсон, Ерөнхийлөгч болсон. Зам тээврийн сайд байхдаа маш их судалгаа хийсэн. Авто зам, орон сууц, төмөр зам, агаарын тээврийн бодлого гарсан. Одоо миний дайснууд Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш бүх сувгаараа жил дайрсан. Хамгийн сүүлд МоАХ-г авна гэж хурал хийсэн. Шөнө дайрна гэж байсан. Би “Ерөнхийлөгч болчихсон юм чинь одоо болно доо” гэж бодоод, тайван амгалан байх гэж чимээгүй л байсан. Би хэвлэлд нэг их юм яриагүй. Ерөнхийлөгчийн албаа өгөхдөө Л.Мөнхбаясгалантай ярилцлага хийсэн. Хааяа нэг хөдөө явчихаад л байсан хүн шүү дээ. Тэгээд судалгаа хийсэн чинь хэд хэдэн аймагт өндөр гарч ирсэн. Тэгээд л АН-ын даргад нэр дэвших болсон. АН-ын даргад нэр дэвшихэд нэг их хугацаа орохгүй, хоёр хуудас цаас бөглөнө. Тэр өдрөө л шийдсэн.

-АН-ыг толгойлоод явах эзэн алга?

-Эзэн нь би сууж байна. 117 мянган гишүүний 113-ынх нь саналыг авсан. Тэр хүмүүсээр тоглож болохгүй. 300-400 километрээс ирж санал өгсөн. Аймгууд бол хэцүү шүү дээ. Яг мал төллөлт, газар тариалангийн цагаар санал хураалтад оролцсон. С.Эрдэнэ гэдэг хүн намайг Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшихэд орон даяар явж байсан. Нам ялагдал хүлээгээд, намын дүрмээрээ Ц.Туваанд тамгаа хүлээлгэж өгсөн баримт шүү дээ. Гэтэл одоо нөгөө талын тоглоомонд орчихож байгаа байхгүй юу. Улстөрч хүн. Мундаг улстөрч, сайн ч намын дарга байсан.

-Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар тэргүүтэй хүмүүс таныг муухай үгээр дайрч байна.

-Өөрсдөөс нь асуух хэрэгтэй.

-Юунаас болов, би эдэнд ямар гэм хор хийсэн бэ гэх таамаг байдаг уу?

-Бид 1990 оноос хойш 30 жил найзалсан. Муу сайнаа яривал бүгдийг л ярина. Том барьцаанд орчихсон гэж боддог. Э.Бат-Үүл бол том барьцаанд орсон. 1990 оноос лидер, баатар гэж яригддаг. Хүндэлдэг. Яагаад 1990 оноос хойш ийм үйлдлүүд хийгээд байна. Жишээ нь, МАХН-ыг тараах тухай ярихад Э.Бат-Үүл очоод хэлэлцээ хийчихсэн. Өлсгөлөнг зогсоосон. С.Зоригийг МАХН алаагүй гэж зарласан. Энүүгээр 20 жил АН-ыг, өөрийгөө ч ялаллаа шүү дээ. Бид маш дотно найзууд. Том барьцаанд л байна. Найзын түүхээ бодоод над руу ярьж болно доо. Бид тийм хэмжээний найз нар.

-Одоо огт ярихгүй байна уу?

-Ярихгүй, ярихгүй.

-Дээр нь Д.Сосорбарам гавьяат?

-Өөрөөс нь л асуух хэрэгтэй.

-Та гомддог уу?

-Гомдоогүй ээ. Эд нар надаас ахмад хүмүүс л дээ. Бодвол тэр энэ нь болохгүй байна гэдэг юм байлгүй дээ.

 

БИ ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭН

 

 

-Хүн намайг муулбал тэрнээс болсон доо гэж би бодно. Та тэгж бодохгүй юу?

-Тэрийгээ би мэдэж байгаа шүү дээ. Жижигхэн юм байгаа.

-Тэрийгээ та хэлчих л дээ.

-Өөрсдөөс нь асуул даа. (Э.Бат-Үүлийн ярианы бичлэгийг үзүүлэв. Үүнд Х.Баттулга В.Путинд дагаар орох санал тавьсан гэж мэдэгдэв. Мөн Шүүхийн хараат бус зарчмыг Х.Баттулга алдагдуулсан, Үндсэн хуулийн хямралыг хүсч байгаа тухай ярив)

-Та үнэхээр Орост дагаар орох санал 2020 онд тавьсан юм уу?

-Төрийн гурван өндөрлөг миний бодлоор гээд яриад явдаг албан тушаал биш. Энэ УИХ-ын гишүүн байсан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг мэднэ, улс төрийн намуудын дарга нарыг танина. Өнөөдөр Ерөнхийлөгч дагаар орох тухай ярьдаг зуун мөн үү. Үүнд хүмүүс итгэх үү. Хоёр хүн тохироод дагаар орчихдог улс орон байна уу. Баримттай ярих ёстой. Би тийм аюултай хүн бол тагнуулд өгч шалгуулах ёстой. Миний ойлгож байгаагаар сая хэд хоног суусан. Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж “Э.Бат-Үүл С.Зоригийн хэргийн захиалагч гэж зарласан. Тэр хүнтэйгээ заргалдах ёстой биз дээ. Энэ чинь том гэмт хэрэг шүү дээ. “Найзыгаа алсан” гээд нөгөө намын хүн нь гүтгэчихлээ шүү дээ.

-Үзэхгүй байна?

-Анх 1990 онд АН анхдугаар хурлаа хийгээд дарга болоход би санхүүжүүлээд сууж байсан.

-Би таныг үндэсний үзэлтэй гэж боддог?

-Би ч бас өөрийгөө тэгж боддог.

-Барууны үзэл үндэсний үзлээс юугаараа ялгаатай вэ?

-Хэт барууны үзэл гэдэг нь 1990 оноос бидний сонгосон чөлөөт зах зээл, хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл энэ маань өөрөө өнөөдөр гажуудсан. Сүүлийн арван жилийг харахад гажуудал болсон нь тодорхой болж байна. Ялангуяа цар тахал, Украины дайн үндэстэн бүр өөрийг хангах дотоод үйлдвэрлэлтэй байхгүй бол болохгүйг харуулсан. Хилээ хаачихаар үнэтэй нь хамаагүй оймс талхаа үйлдвэрлэдэг хилийн доторх хэрэгцээгээ хангадаг болохгүй бол даяаршил буруу явж байна гэдгийг европчууд ойлгож байх шиг байна.

-Гаднаас хуулбарласан ардчилал монголын хөрсөн дээр буухгүй байна гэсэн үг үү?

-Буухгүй байна.

-Яаж өөрчлөх вэ, АН-ын хувьд дүрмэндээ өөрчлөлт оруулах уу?

-Дүрмэндээ өөрчлөлт оруулна. Одоогийн залуусын буруу биш. Манай боловсролын систем үнэхээр дампуурсан. Бид англи хэлтэй, америк доллартойг л хүн гэж хардаг боллоо. Эл байдлыг засахад АН тэргүүлэх тухай л яриад байгаа юм.

-Монгол Улс либерал үзэл, үндэсний үзлийн аль замаар нь хөгжих вэ, та үндэсний үзэл гэж хэлэх үү?

-Үндэсний үзэл. Бидний наасан юм л явахгүй байна. Социализм, коммунизм 70 жилийн настай байлаа. Чөлөөт эдийн засагт далд гар гарч ирсэнгүй. Долларын ханш 3000 давчихлаа. Нефть, чүдэнз, лааны үйлдвэртэй байсан. Зах зээлийн нийгэмд ороод худалдааны улс болсон. Хэрэглээний эдийн засагт шилжсэн Хил хаахаар юу болж байна. Үүнд дүгнэлт хийх ёстой. Нэг ганцаараа чадахгүй. Нэг нам ганц шийдвэрээр явна. Нөгөө намуудаа сонсох хэрэгтэй. Нөгөө намууд чинь бас иргэдийн төлөөлөл шүү дээ.

-Бидний хэрэглээний 90 хувь импорт байгаа нь эмгэнэл үү?

-Зөндөө ярьсан. Аж үйлдвэрийн парк байгуулах саналыг хүний, өөрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт зөндөө ярьсан. Долоо дахь Ерөнхий сайдын нүүрийг үзсэн Аж үйлдвэрийн цогцолбор одоо Дарханд гацсаар л байна. Газар доорх баялагаа боловсруулаад экспортлох аж үйлдвэрийн цогцолбор Сайншандад гацсан. Сайдаас эхлээд Ерөнхийлөгч байхдаа долоон Ерөнхий сайд дээр би ярьсан. Тэд ойлгохгүй биш ойлгож байгаа. Одоогийн Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлын тухай ярьж эхэлж байна. Гэхдээ хэцүү.

-Яагаад?

-Ерөнхийлөгчийн төсөв маш бага. Гадаад томилолт гээд дуусна. Заавал Ерөнхийлөгч Ерөнхий сайдтайгаа харьцаж байж тэр хөрөнгө мөнгө шийднэ. Миний хувьд нэг талдаа азгүй Ерөнхийлөгч.

-Яагаад?

-2017 онд Ерөнхийлөгч болоход АН УИХ-д цөөнхийн цөөнх гишүүнтэй. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгууль болоод хоёрхон гишүүн нэмэгдээд 11 болсон. Ерөнхий сайд нь нөгөө намынх. Дараа нь цар тахал гараад гадаад айлчлал таг. Ийм л нөхцөлд Ерөнхийлөгчийн албыг хашсан.

-Танай намыг харахаар монголчуудын бага хаадын үе давтагдах гээд байх шиг санагдаад байна. Ийм юм руу орчих вий гэсэн хувь хүний болгоомжлол байна?

-Тийм шүү. Хагарлыг том гүрнүүд ашигладаг. XIII зуунд Евроазийг дамнасан гүрэн байгуулж байсан. Гүрэн байгуулахдаа “хагал, эзэл” гэсэн бодлогыг ашиглаж байсан. Дараа нь агшихдаа өөрсдөө энэ мэхэнд орсон. Ойрад халхын зодоон Манжид дагаар орох эх үүсвэр болсон. Манж, Хятад, түвд халх гэсэн улсууд байсан. Зүүн гар халхуудыг нөгөөдүүл нь муудалцуулах ажлыг хийсэн. Галдан бошигтыг халхуудтай байлдуулаад араар нь Зүүн гарыг эзэлсэн. Халхууд Манжид дагаар ороод 300 жил дарлагдах эхийг хоорондын хагаралдаан тавьсан. Өнөөгийн бидний жалга довны асуудлыг түүхийн үүднээс авч үзвэл их гүрнүүдийн тоглоом болох вий дээ. Украинаар жишээлэхэд их гүрнүүдийн тоглоом болж эхэлж байгаа. 40 сая хүнтэй байгалийн асар их баялагтай, хүнд аж үйлдвэр хөгжсөн, нүүрсний асар их нөөцтэй Европын орон шүү дээ.

-АН-ын хагарлыг зогсоох цэг нь буулт мөн үү?

-Дэлхийн эзэнт гүрэн байгуулсан 5-9 улс л бий. Бид тэдний нэг. Улс төр асар их ухаан байдаг. Түүгээр асар их юм хийдэг. Харин улстөрчдөд хийх чадвар хэр байгаа юм бол гэдэг л асуудал юм.

-Тэдний нэг нь та байж чадах уу?

-Хичээнэ. Болно гэж бодож байна.

-Буулт хийчихвэл яагаад байна?

-Бүгд буулт хийнэ. Довтолно. Ярилцана. Гэхдээ юуны төлөө гэдэг нь утга учиртай байх ёстой.

-Монголын эрх ашиг уу?

-Монголын эрх ашгийн төлөө л явж байгаа.

-Таны зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр 142 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Та зөвлөхөөрөө дамжиж зээл авсан гэж ойлгогдож байна?

-Ц.Ууганбаяр дотоодод сургууль төгсөөд багаасаа шахам над дээр ажиллаж байсан. Над дээр 20-30 залуу ажиллаж байсан. Түүнтэй яаж холбогдож байна гэхээр гэр хорооллыг орон сууцжуулах тогтоолын хүрээнд "шинэ яармаг" төслийг хэрэгжүүлэх гэж яваа бизнесмен залуу. Миний зөвлөх гэхээр хэдэн зуун хүн бий. Сая надтай өрсөлдсөн Ж.Батсуурь хүртэл миний зөвлөх байсан. Ж.Батсуурь зээл авбал бас надтай холбоотой болох уу. Хөгжлийн банкнаас зээл авсан бол барьцаа л байх ёстой. Энэ хүний тогтоол хэрэгжүүлж байгааг ярьж байна шүү. Энэ хүн гацсан.

-Гацсан гэсэн нь юу гэсэн үг вэ?

-Улстөржөөд гацаадаг. Миний мэдэхээр зургаан удаа эрүү үүссэн. Тэгээд “Тулга ах аа, таниас хол байхгүй бол болохгүй байна” гээд сүүлийн хоёр жил уулзаагүй.

-Хөгжлийн банкнаас зээл авахад нь та нөлөөлөөгүй юу?

-Намайг Ерөнхийлөгч байхад АН-ын  есөн гишүүн л УИХ-д байсан. Би тэнд хүн тавих ямар ч боломжгүй албан тушаалд байсан.

-МоАХ-ны газрыг таны гарын үсгээр барьцаалж зээл авсан гэдэг.

-Ерөнхийлөгч болсон хүн тангараг өргөөд Ерөнхийлөгчийн бланкан дээр л гарын үсэг зурдаг. Ерөнхийлөгч шууд гарын үсэг зурахгүй ажлын албанаас боловсруулаад орж ирсэн бичгэн дээр гарын үсэг зурдаг. Ерөнхийлөгчид өрхийн тэргүүн гэдэг ганцхан албан тушаал үлддэг. Тэр гарын үсэг гэдэг нь Ерөнхийлөгч болсны дараа гээд байгаа юм түүнийгээ нотлоно биз.

-МоАХ-ны партизанууд ямар байна?

-Хамгийн их асуудалтай байна. Сая аймгуудаар явахад зөвхөн партизанууд биш. Нам биш бол тэгээд л дууслаа гэсэн үг. Духан дээр цэнхэр тамга. Одоо гурав дахь үе рүүгээ орж яллагдаж байгаа хүмүүс байна. Өөрөө, хүүхдүүд нь яллагдаад дууссан. Одоо ач, гуч руу нь орж байна. Монголчууд цөөхүүлээ. Ингэж хагарч болохгүй. Одоо бүх юм хагарлаа. Намаараа, ламаараа, бөхөөрөө. Хагараагүй юм алга. Гүрнүүдийн бодлого алсуураа хэрэгжээд л байгаа байхгүй юу. Миний байнга ярьдаг зүйл энэ. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсноос нь хойш зургаан удаа уулзсан. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч нарыг дуудахад нь очсон. Би Ерөнхийлөгч намаас гэж байгаа ч, бүх ард түмнээс сонгогддог шүү. Бүх ард түмнийхээ төлөөллийг бариарай. Манай АН-ыг дэмжсэнийхээ төлөө насаараа ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн маш том бүтэц бий болсон” гэж Ерөнхийлөгчид хэлсэн. Ер нь маш ядруу явдаг хүмүүс бий шүү.

-Хөгжлийн банкны асуудал удаан яригдсан. Тухайн үед тайлбар өгөөд явчихаж болдоггүй юм уу?

-Худлаа учраас гүтгэж байна даа гэж бодоод суудаг.

-Хүмүүс гүтгэлэг гэж ойлгохгүй. Х.Баттулга муу хүн гэж л ойлгоно доо?

-Сая сунгаагаар явахад тийм биш байсан. Би хүмүүсийг тэгж их хүлээж авна гэж бодоогүй байсан.

-Лифтэнд асуудал үүсгэсэн гээд тантай нэр холбогдоод байгаа залуу таны хүн үү?

-Би Ерөнхийлөгч болоод өдөрт 30-100 хүнтэй уулздаг байсан. Тэр бүр нь бүртгэлтэй байдаг. Тамгын газрын дарга байнга орж ирнэ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд орж ирнэ. Тэгэхээр энэ асуудлыг гаргаж ирээд байгаа улсууд нөгөө оффшортой холбоотой, Монголд ашиггүй гэрээ хэлэлцээр хийсэн улсууд.

-Ер нь таних уу?

-Танина. Танидаг учраас олзлогдсон юм болов уу гэж харж байна.

-Таны өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй юу?

-Тийм юм байхгүй.

 

МОНГОЛД БИЗНЕС ХИЙХ ХЭЦҮҮ

 

 

-ТЕГ-аас нэлээд ноцтой мэдэгдэл хийсэн?

-Буу муу гээд үү. Би тэр болгоныг нарийн мэдэхгүй шүү дээ. Харсан чинь ангийн буу муу гээд харагдаж байсан. Бодвол ноцтой юм явж байгаа байх. Хүн битгий хэлмэгдүүлээсэй л гэж бодож байгаа.

-Таныг холбох технологи яваад байна уу?

-Холбоод асуудлаа мухарлана биз. Байдаг л технологи л доо.

-Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй та ямар холбоотой вэ?

-Бид чинь цөөхүүлээ. Бие биенээ танина. Ялангуяа бизнесийн хүрээнийхэн. 1990 онд шинэ нийгэм рүү ороход хоёр сая хүнийг зүйрлэвэл далайд завийг нь хөмрүүлсэн. Сэлж чаддаг нь эрэг дээр гар, чадахгүй нь хохь нь гэсэн. Ийм л нийгмийг сонгосон. Бид 1980-аад оны найзууд. Дэнжийн мянга, бас жудо бөхөөр барилддаг байсан. Бизнесийн найз нөхдүүд. Ганзаганд явсан улстөрчидтэй танилцсан. Жолооч гэж яриад байгаа юм. Жолооч биш.

-Таны жолооч байсан гэж яриад байгаа?

-Тэр үед бид жолоочтой байх ямарч боломжгүй. Бүгд эхлээд хуучин машин авна. Миний санаж байгаагаар Монсоникийн н.Баярхүү, Чонын н.Энхболд бид гурав эхлээд машин авсан. Чонын н.Энхболд эхлээд 500 доллароор лада, дараа нь Монсоникийн н.Баярхүү шар лада авсан. Дараа нь би улаан лада аваад анхны хувийн машинтнууд болж байсан. Ингэж явсан хэсэг залуучуудын нэг нь Д.Эрдэнэбилэг байхгүй юу. Би улс төр рүү орсоноос хойш ерөнхийдөө салсан. Энэ чинь байдаг л технологи. МАХН-ы ерөнхий нарийн бичиг болсон Ё.Отгонбаяр миний Баянгол буудлын менежер байсан. Монгол жижигхэн болохоор бүгд бие биенээ танина.Тэр үед ганзаганд явсан надаас ахмад л даа. Ш.Сайхансамбуу байна. Яривал хэдэн мянган хүнийг ярьж чадна. Д.Эрдэнэбилэг тэдний л нэг. Бизнес ухаантай. Ер нь гүйлгээ ухаан маш сайн. Би улс төр рүү ороод нөгөө дэх маань бизнестээ үлдсэн салаа зам л байхгүй юу. Түүнээс хойш уулзаагүй. Миний бас улстөрчдөөс салсан шалтгаан тэр. Надгүй байхгүй байсан. Бүх лидерүүд надаас мөнгө авдаг. Хурлаа Баянголд хийж, ууж, иддэг. Хоолоо идээд, архиа уучихаад  босоод л яваад өгнө. Би сүүлдээ салахын түүс болсон. Зардал дээр гарын үсэг зурахгүй. Тэгээд л би өөрөө  улс төрд орохоор шийдсэн. Баянхонгор руу зугтсан. Ийм л аргаар улстөрчдөөс салсан.

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг тантай холбодог л доо?

-Тийм юм байхгүй. Юуг хувьчлахыг УИХ шийддэг. Тэр шийдвэрийн дундуур юм хавчуулдаг тэнэг хүн байхгүй байлгүй дээ. Тэр шалгагдаж байгаа хүн нь шалгагдаад л гараад ирэх байх. Тэндээс хувь мувь авах нь миний натур биш.

-Улстөрчид нь дарамтлаад байдаг болохоор бизнес хийх хэцүү юм байна?

-Хэцүү, хэцүү. Монголд бизнес хийхийн тулд там туулна шүү. Одоо АН дээр бизнесүүд байхгүй. АН-тай холбогдох л юм бол татварын шалгалт ороод, АТГ дуудаад эхэлнэ. Нөгөө нам дээр очиж, чимээгүй сууж байж бизнесээ хөгжүүлнэ. Бүх бизнесменүүд үүнийг ярьж байгаа.

-Та Ерөнхийлөгч байхдаа Тавантолгойн төмөр замыг эхлүүлсэн. Цэрэг ажиллуулаад, үйлдвэрийнхээ талхыг 20 мянгаар шахсан. Хэдэн цэрэг ажилласан бэ?

-Аймаар бизнес тийм ээ. 6000-7000 цэрэг ажилласан байх. Тэр яриад байгаа нь Хууль зүйн дэд сайд байсан. Одоо УИХ-ын гишүүн. Юмны наана, цааныг мэднэ. Жирийн хүн талх 20 мянган төгрөг гэдгийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Талх 20 мянган төгрөг болвол бослого гарна.

 

ТАЛХ 20 МЯНГААР АВСАН БОЛ ЭДИЙН ЗАСАГ ДАМПУУРСАН ГЭСЭН ҮГ

 

-Шахчихсан юм биш үү?

-Шахсан ч гэсэн санхүүгийн баримтад тусна биз дээ. Тэрийг шалгадаг хүн байдаг байлгүй дээ.

-Баримтыг нь харчихаад яриад байгаа гэж бодсон?

-Талх чихрийн Атар талх гэсэн. Би улс төрд орсноос хойш үйлдвэр лүү очоогүй. Хүмүүс нь мэднэ. Хэрэв зах дээрээс гурил аваад талх барьж идэхийн оронд Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчийн үйлдвэрээс 20 мянгаар талх авч байгаа бол дээд зэргийн дампуурсан бүтэц. Би тийм юм хийсэн бол арай өөр юм бодож олно доо. Армийн хүнс хатуу хяналтад байдаг.Тэр бүү хэл арми өөрөө усны үйлдвэртэй. Усаа өөрөө нийлүүлдэг.

-Таны эхлүүлсэн төмөр зам нээлтээ хийх гэж байна. Эхлүүлсэн хүн албан тушаалгүй явж байна?

-Албан тушаал хугацаа нь дууссан. У.Хүрэлсүх манлайлан оролцсон хүн шүү. Ерөнхий сайд байхдаа мөнгийг нь шийдсэн. Би АН-ын 9-11 гишүүнтэй парламент дамнасан Ерөнхийлөгч. Тухайн үеийн Ерөнхий сайдгүйгээр юу ч шийдэгдэхгүй. У.Хүрэлсүх нээх байтугай эрхтэй хүн. Тухайн үеийн хэрэг эрхлэх газрын дарга одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тийм учраас У.Хүрэлсүх нээх эрхтэй, Л.Оюун-Эрдэнэ ярих эрхтэй шүү. Би бодлогыг батлуулсан болохоос төмөр зам барих чинь маш олон хүний хөдөлмөр байхгүй юу.

-Та нээлтэд очих уу, урихгүй бол яах вэ?

-Очно. Намайг урина гэсэн. Би очмоор байна. Сая Ерөнхийлөгч нар уулзахад урина гэсэн. Би уухайн тас очно. Тоогдох гээд байгаа юм биш. Барих гэж олон жил сайн муугаар хэлүүлсэн. Гүүр барьж чаддаггүй байсан бид өөрсдийн хүчээр төмөр зам барисан. Саяхан гүүрийг хятадууд зургийг нь зурж, барьдаг гэсэн бодолтой байсан. Энэ том амжилт шүү.

-Салхитын мөнгөний ордын хэрэг юу болсон бэ?

-Болж л байгаа л даа. Улстөрчид газрын баялгийг лиценз гэдэг юмаар аваад өөрсдөө баяжаад байгаа процесс. Тэгээд анх удаа Дундговь аймгийн Салхитын мөнгөний орд дээр, бидний баялаг дээр хятадууд дураараа дургиж эхэлсэн. Хятад монгол хоорондоо муудаагүй. Авсан хятадууд нь хоорондоо муудаад тухайн үеийн шүүх, цагдааг хоёр хуваагаад явж байсан мэдээлэл. Миний өмнөх Ерөнхийлөгчид ирсэн мэдээлэл. Тэр мэдээллийн дагуу ажиллагаа хийгдээд, надад танилцуулсан. Санаж байгаа бол танай телевизээр Жан Ван гэдэг хоёр хятад манай баялгийг булаацалдаж байгаа тухай ярьсан. Тэр яригдаад байгаа шүүгч нарын мөнгө төгрөг авч байгааг танилцуулсан.

Г.Занданшатар газар дээр нь тагнуулынхныг авч очсон. Яагаад гэвэл цагдаа дотор мэдээлэгч байгаа байхгүй юу. Өглөө нь хориход нас барсан шүүгчийн хүү хилээр гараад явчихсан байсан. Манай шүүх ийм л байдалтай байна. Ийм байвал бид газрынхаа талыг битгий хэл алдах юм байна. Тэрний оронд баялгаасаа иргэддээ өгч болох юм байна гэдгийг харуулсан анхны алхам юм. Зургаан сая хүртэлх төгрөгийн өртэй байсан ахмадууд өрөө даруулсан. Өргүй байсан ахмадуудад сая төгрөг өгөх шийдвэр гарсан. Энэ нь УИХ-аар орж баталгаажсан. Тухайн үеийн гишүүд баялгаа ард түмэндээ өгч болно. Өргүй ард түмэн байж болох юм байна гэдгийг ойлгоод баталж л байсан байхгүй юу. Салхит жижигхэн орд шүү дээ. Баялгаа төр зөв менежмент хийвэл ашиглаж чадахыг л харуулсан. Бид ордоо алдсан байсан. Лиценз нь Хятад иргэдийн нэр дээр байсан.

-Таны Салхитын ордыг хятадуудтай хамтарч авах гээд бүтээгүй учраас ахмадуудын өрийг дарах санаачилга гаргасан гэдэг яриа байдаг?

-Хамтрах гэсэн хятад хэн юм бол. Тэрийг нь хэн барьсан юм бол. Би уул уурхай гэж явсан бол том бизнес болох байсан. Миний ярьдаг юм бол энэ гурван сая хүндээ баялаг хүртээх ёстой гэж байгаа юм. Нэг юм ойлгох хэрэгтэй. Ийм жижигхэн ордыг ингэж ашиглаж болж байгаа юм чинь баялагтаа төр зөв менежмент хийвэл монгол эхний арван баян орны тоонд багтана шүү.

-"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд гэж хүнийг таних уу?

-Танина. Монгол жижигхэн шүү дээ.

-Энэ хүний гэр бүл салсан нь МАНАН бүлэглэлийн урхи байсан. Энд таны оролцоо байсан гэж хэвлэлээр гарсан?

-Тэгэхээр би их завтай хүн байх нь. Наадхыгаа ярих хэрэг байгаа юм уу. Өөрөөс нь асуусан дээр гэж бодож байна.

-Д.Монголхүү гэдэг залуугийн гэрт нүүрээ хаасан улсууд ороод биед халдсан. С.Эрдэнийн хүүгийн цонхыг хагалсан. Үүнийг таныг хийсэн гэх мэдээлэл бий?

-Наадах чинь тэдний л яриа. Түүнийг өлгөж авах ямар хэрэг байна. Өөрсдийгөө тоолгож нийгэмд хандалт авах гэсэн оролдлого гэж бодож байна. Байдаг л юм шүү дээ.

-Таныг ингээд элдвээр хэлээд байхад байдаг юм гээд суугаад байх уу?

-Байдаг л юм байхгүй юу. Чулуу мулуу гэхээр хүн орж үздэг. Үүн дээр л алалцаан болоод байгаа юм биш үү.

-Уучлаарай, Таны хувийн амьдрал руу орох нь?

-Тэрийг ярих хэрэг байгаа юм уу.

-Яагаад?

-Хувийн амьдрал гэдэг хувийн амьдрал шүү дээ. Гэр бүл үр хүүхэд байна. Би өөрөө улс төр гэдэг бохир юм руу орсон. Энэ сонголтын төлөө тэднийг хэлмэгдүүлсэн. Дахиад л цахимаар гараад тэднийгээ хэлмэгдүүлэхийн хэрэг юу байна.

-Та Ерөнхийлөгч байсан хүн?

-Ерөнхийлөгч болгон гэр бүлээ гаргаж ярих албагүй шүү дээ.

-Тэргүүн хатагтай албан тушаал биш. Бэлгэдэл юм уу даа?

-Биш. Ерөнхийлөгч өөрөө бэлгэдэл.

-Та өнгөрсөн дөрвөн жил Монголын тэргүүн хатагтайг харуулсангүй?

-Тэр өөрөө хүсэхгүй байна. Гэр бүлээрээ хүсэхгүй. Би Ерөнхийлөгчийнхөө ажлаа л хийх ёстой. Дөрвөн жил ажиллахдаа хоёр хоног л амарсан.

-Таныг оросын хүргэн гэж буруутгадаг?

-Хятадын хүргэн биш бол болох байлгүй дээ. 

-Хятадын хүргэн байж яагаад болохгүй гэж?

-Би бол болохгүй байх.

-Та оросуудад элэгтэй юу?

-Судалгаагаар монголчуудын 80 хувь нь оросуудад элэгтэй, би бас. Гэхдээ Ерөнхийлөгч байсан хүнд ярих ярихгүй юм гэж байдаг. Бид өнөөдөр шашнаа шүтэж чадахгүй байна. Далай ламаа урьж чадахгүй байгаа.

-КОВИД-19 гараад хятадууд тусгаарлагдаж байхад та Хятад руу явж 30 мянган хонь бэлэглэж байсан. Энэ хэний санаа вэ?

-Бүх зүйл Хятадаас хамааралтай байна. Хилээ хааж үзэх юмсан гэж боддог байсан. Европт айлчлалаар явж байхад халдвар гарсан. Ирээд ҮАБЗ-ийг хуралдуулаад хилээ хаасан. Эх орны дайны үед бид Оросын хамтрагч болж байсан. Хятад дайнтай адил асуудалтай тулгарсан. Бид хилээ хаасан юм чинь мөнхийн хөршдөө хонь бэлэглэж дэмжих асуудлыг аюулгүйн зөвлөлөөр оруулсан. Оростой хамтрагч байсны хувьд бид тусгаар тогтнолоо олж авсан. Тухайн үеийн удирдлага мундаг нүүдэл хийсэн. Хятад ганцаардаж байхад 30 мянган хонь өгснөөр бид далайд гарах гарц нээгдэнэ. Бас шашнаа шүтэх Далай ламаа урих бодлого ард нь явж байна. Би Энэтхэгт Далай ламтай уулзахдаа “Би өөрийг чинь жанч халахаас өмнө эх орныг чинь үзүүлэх бодолтой” гээд хэлчихсэн юм. Тэгээд Ши Жиньпинд захиа бичсэн.

-Хариу өгсөн үү?

-Дотоод асуудал гэсэн юм ярьсан. Тэгээд удалгүй би ажлаа өгсөн шүү дээ.

-В.Путинтэй хэр дотно вэ?

-Долоон удаа уулзаж байсан албан ёсны айлчлал хийж байгаагүй.

-Ерөнхийлөгч байсан хүний хувьд бид Украины асуудалд яаж хандах ёстой гэж үзэж байна?

-Дайн дуусаасай гэж залбирах хэрэгтэй. Энэ дайн АНУ, Европын холбоо, Оросын дайн. Том гүрнүүдийн дайн газар нутгийн наймаагаар төгсдөг. Дэлхийн II дайны дараа АНУ, ЗХУ, Англи гурав сууж байгаад Ази, Европыг хувааж авсан.

-Монголын тусгаар тогтнол баталгаатай юу?

-Эдийн засгийн хувьд баталгаагүй. Ямар нэгэн юм болоод хилээ хаагаад 20 жил амьдрах чадвартай байх ёстой.

-Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржтой яагаад муудчихсан юм бэ?

-2014 онд Ши Жиньпин дарга ирсэн. Тэр үед Галбын говийг цогцоор хөгжүүлэх гэдэг дээр гарын үсэг зурсан. Тэрийг дагасан гэрээ УИХ дээр орж ирсэн. Гэрээнд 30, 40 жилээр хөгжүүлнэ гэсэн байсан байсан. Түүнийг Ерөнхийлөгч дэмжээд байсан. Би эсэргүүцсэн. Би төмөр замаа өөрсдөө барина. Тавантолгойгоо өөрсдөө ашиглах ёстой гэж үзсэн. Тэр гэрээг УИХ-ын 40 гишүүн эсэргүүцсэн.

-М.Энхсайхантай яагаад муудав?

-Би М.Энхсайханыг урд хөршийн бодлогыг хэрэгжүүлэгч гэж одоо хүртэл бодож явдаг. Тиймээс төрийн өндөрлөгүүдийг эрлийз, хурлийзаас хол байлгах хэрэгтэй. Тийм учраас гурван үеийн намтар гэдэг юмыг өндөр албанд сэргээх хэрэгтэй. Тэр дайснууд гээд байгаа чинь Тавантолгойгоос үүдэлтэй. Гэтэл өнөөдөр биднийг Тавантолгой тэжээж байна. Тэр үед нүүрс 35 ам.доллар байсан байх. Өнөөдөр хилийн боомтод 300 ам.доллар хүрч байгаа. Хятадуудад өгсөн бол юу болох байсан бол. Нүүрсний мөнгөөр л төмөр замын асуудлыг У.Хүрэлсүх шийдсэн шүү дээ.

-Та тэр үед эсэргүүцээгүй байсан бол дайсангүй байх байсан уу?

-Ард түмний дайсан болно шүү дээ. Миний Ерөнхийлөгч байснаас хойш бүх түүх хараар бичигдэх байсан гэсэн дотоод үзэлтэй явдаг.

-Тусгаар тогтнолын талаар санал асуулга явуулахыг хориглосон заалтыг та оруулсан уу?

-Тийм. Хоёрдугаар дайны дараа санал асуулга явуулахад Чан Кайши “100 жилийн дараа санал асуулга явуулахад тусгаар тогтнолын төлөө санал өгөхийг харна” гэсэн ярианы протокол байдаг. Тэр нь 2045 он. 2014 онд Крымыг санал асуулгаар Оросын мэдэлд өгсөн. Үүнийг бидний ярилцлагаас хүмүүс мэдэж аваасай гэж бодож байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт дээр та ёсчилж гарын үсэг зурсан. Өөрийгөө дахин дэвшихгүй гэдгийг мэдэж байсан уу?

-Мэдсэн. Ер нь парламентын засаглалтай байх нь зөв. Тийм учраас Ерөнхийлөгч нэг удаа сонгогддог байх нь зөв. Нэг хүнийг худалдаж авахаас муу сайн ч 76 хүнийг худалдаж авах нь хэцүү.

-Та УИХ, МАХН-ыг тараах гэж оролдсон анхны Ерөнхийлөгч. Ард нь ямар нэг ашиг сонирхол байна уу, жүжиг үү?

-Жүжиг биш. Бачимдсан Ерөнхийлөгчийн үйлдэл. Монголын төлөө хийх гэсэн юм унаад байдаг байхгүй юу.  

 

Эх сурвалж: TV8 телевиз

Ярилцсан сэтгүүлч: Ж.Баттуул

Ярилцлагыг буулгасан: Х.Баттөгс

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
esmedekhesonerdene (123.109.189.129) 2022 оны 11 сарын 08

etseg ehees zayasan nerchgui hoogdoj garsan hytaduudiin sheesnuud ene door ih ym yarj suuh yma pizdanuuda neg l odor mongol erchuud serj ta narshig nohdiig baih gazar buyu tsagaan heremnii chin ard gargaj shideh bolno harinch Battulaga shig yronhiilogch odiig hurtel mongold garch ireegui ymshu erliiz golognuudee

0  |  2
Зочин(202.9.47.4) 2022 оны 11 сарын 08

Сэтгүүлч олигтой асууж чадахгүыюй, жонхуугийн хүн бна. Еөк бхдаа нэг намыг дэмжиж иргндээ талцуулж, цэц, жанжин штаб шүүх рүү давхиж очиж солиорч тэнгтэж байсныг асуух хэрэгтэй. Бүр юмыг мөнгөөр шийдэх гэж оролддог, улс төрчдийг хэлмэгдүүлж улс төрийн хоригдолтрй ыолгосон. Ёстой хөгийн ерөнхийлөгч бсныг асуух байлаа. Пялдага сэтгүүлч блаа. Жонхуугийн үндэсний үзэлтэй еөк гэж юу байсийн хувийн эрх ашгаа бодогч. Ахмадуудын өрийг тэгэлсэн ард түмний еөк гэнэ ээ. Тэр чинь засгийн газрын ажил. Шал тэнэг еөк бсан. Монголын түүхэнд ийм балай юм бгаагүй шүү

1  |  0
Зо(54.37.78.63) 2022 оны 11 сарын 08

БАТТУЛГА БАНДААШААС ЮУ НАЙДАХАВДЭЭ УЛС ХОРЛОЖ ХАНАХГҮЙ БИРД ЗҮГЭЭР ЗАЙЛААД ЗАЛУУЧУУДАД ЗАЙ ТАВИАД АРИЛААД ӨГ

3  |  0
Sum(66.181.161.103) 2022 оны 06 сарын 01

Hutsna biz mongolion daisan

0  |  0
zochin(89.231.48.204) 2022 оны 11 сарын 08

hiih yostoi tsag uyed ni hiigeegui yum baij yu ni ih yum yaridag yum uneheer eh ornoo gej baigaa yum bol ter tumor zamd zartsuulagdah mungiig butsaagaad ugchihooch. bitgii hudlaa reklamdaad bai!huviin ashig sonirhol ni denduu ihdsen shunaltai hun.ard tumniig medleg bolovsrol bagatai buhchuud shigee bodoj anduuraad baih shig b

1  |  0
Тарзан(66.181.160.116) 2022 оны 11 сарын 08

Таван толгойг авч үлдсэн биш Монголын хөгжилд гай болсон. Зүгээр л улс төрөөс явах хэрэгтэй. Дахин гай бололгүйгээр талх чихрээ хиигээд явсан нь дээр

2  |  0
Овгон(51.158.110.233) 2022 оны 11 сарын 08

Энэ хуний узэл бодол эх орон элгэн садны толоо гэдэг нь тодорхой их мэдэгчид ийм оргон сэтгэлгээг ойлгохгуй биш атаархаж байгаа дээр нь дайснуудыг тодруулж огсонд хонзон санаж Монгол хуний удмын оюуны чадвахыг доромжилж байгаа нь ухаан уу ? Дипломтой бол агуу гэж ойлгодог хумуус ходолморч товшисон хуний хэмжээнд хурэхгуй амьдралд буухгуй юмаар ажиллаж унадаг нь олон удаа ажиглагдаж байгааг дугнэж чадахгуй хоосон цээжнууд олон болжээ.Монгол хуний удмын ухаанаар ямарч ондор боловсоролтой хунтэй харьцаж чадсан нь тэднийг долоогч нарын хорыг ходолгосон биш уу? Энэ хунийг урвагч гэж байгаа ямх узэл

1  |  3
Чимэд(124.158.65.187) 2022 оны 11 сарын 08

Энэ ярилцлага сайн болжээ.Ер нь Женкогийн толгой ажилтай сийрэгхэн сэтгэдэг.Маш олон хөрөнгө,мөнгөний будилаанд нэр холбогдсон,зарим нь үнэн байхыг үгүйсгэхгүй,тэр үед яльгүй авхаалжтай нь ялангуяа АН-нхан дотроос лидерүүд нь луйврын янз бүрийн аргаар хөрөнгөжиж авсан Тэд капиталист нийгэмд буцалтгүй орлоо,иймд энэ нийгмийнхээ зарчмаар чадсан нь хожоод чадаагүй нь үхээд дуусах ёстой гэсэн Да.Ганболдын онолоор өнгөрсөн 30 жил явууллаа

0  |  1
Zochin(202.9.40.172) 2022 оны 11 сарын 08

Жинхэнэ монгол эр хүн дэн

3  |  2
Иргэн(64.119.22.198) 2022 оны 05 сарын 31

Ганцаараа идээд байхаар аргагүй биз

0  |  0
Ойлгомжгүй (192.82.68.215) 2022 оны 05 сарын 31

Монгол улс ердөө шинэ үндсэн хуулийн дараа 6 ерөнхийлөгчтэй байна түүний нэг нь Х.Баттулга ямар жижигхэн сэтгэдэг юм вэ?

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 11 сарын 08

энэ бол жинхэнэ урвагч новш шүү дээ путины бөгсийг долоогч

3  |  0
Зочин(66.181.161.14) 2022 оны 05 сарын 31

Яриаг тасалсаг

0  |  0
Зочин(66.181.161.14) 2022 оны 05 сарын 31

Сэтгүүлч маш их яриаг тамалсан гоё тайван чоиулсан бол маш гоё ярилцлага

0  |  0
zika (203.98.77.84) 2022 оны 11 сарын 08

jenko munkhbaysaglangiin huneer nevtruuleg belduulj uuruu asuultiin bichij uguud uuruu hariulaad mongol hiudiig mangar gej bodson yum baih daa yagl busadtaigaa adilhan ingeed hol yavahgui. tumur zamiig hoer udaa hiideg ovoo gar shuu

2  |  0
Үнэн(139.5.216.9) 2022 оны 11 сарын 08

Энхсайхан, Баярцогт, Элбэгдорж гэсэн эрлийзүүд Монгол улсыг алсан даа. Тэднийг алах ёстой.

2  |  1
Зоч(103.161.242.103) 2022 оны 06 сарын 14

Муу ч гэсэн эх орноо боддог хүн. Алдаа нь орсуудад гүн бишрэлтэй. Тэгэхээрээ бүх юм буруугаар эргэнэ дээ. Боловсрол дутуу. Ерөнхийдөө бизнес, бөхөө хөөвөл өөрт ньч амар, монголчуудад ч хэрэгтэй...

2  |  6
эр хүн(202.21.108.162) 2022 оны 11 сарын 08

МАНАН мафийнхан энэ хүнээс үхтэлээ айдаг тэд бол хуйвалдагсад эх орно худалдаж иддэг луйварчид нам нэрийн дор нэгдсэн хулгайчууд

1  |  6
Z(192.82.81.22) 2022 оны 11 сарын 08

Yavdag gazar ni yavuulchdgui archaagui yumuud bhin minii helj medheergui ih mungu tzuslaad zugeer yavaad bhin lai chin

5  |  0
Нараа(49.0.178.242) 2022 оны 11 сарын 08

Монголчууд дэмжиж байгаа ганц хүн

4  |  10
зочин(202.21.104.98) 2022 оны 11 сарын 08

эх орноосоо урвасан хүн шоронд суух ёстой ямар ч боловсролгүй самбогийн тамирчин үүргийн наймаачин путины нохой

7  |  4
Top