ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 01

 2022.06.01 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 2

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.57-20.43
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top