Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэр Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Долоодугаар сард төмөр зам ашиглалтад орно. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэрийн сэргэлтийн асуудал байна. Энэ хүрээнд БНХАУ-ын нүүрсний хэрэглээг бууруулах бодлоготой уялдуулж явж байна. Зөвхөн Тавантолгой боомтоор л гэхэд 80 сая хүрэх боломжтой байгаа юм. Тавантолгой ордод нөөц нь тогтоогдоогүй байгаа гурван ил, нэг далд уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Үүнийг дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Цагаандэл-Уул боомтыг нээх, замын асуудлаар иргэдийн саналыг сонссон. Орон нутгийн иргэд боомт байгуулахын эсрэг байр суурьтай байна. Хөгжлийн зөвлөлийг байгуулахаар болсон. Боомт байгуулах Засгийн газрын 2014 оны тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )