С.Амарсайхан: Ажлын хэсэг байгуулж, махны үйлдвэрүүдэд шалгалт хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ ээлжит бусаар хуралдаж байна. Тэгвэл хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын хуралдаанаас Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Ажлын хэсэг байгуулах, ялангуяа сүүлийн үед яригдаад байгаа мах, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулах шийдвэр гарсан. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас хүн амын хүнсний хэрэгцээг хангах цогц асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Би өчигдөр МХЕГ, ШӨХТГ-ын дарга нартай уулзсан. Зарим иргэдийн гомдолтой холбоотойгоор үйлдвэрт хяналт, шалгалт хийх даалгавар өгсөн. Цаашид тогтмол хяналт, шалгалтыг хийж байх шаардлагатай байна" гэлээ. 

Түүнчлэн "Эмээлт орчимд нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр байна. Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуй байна. Гэхдээ асуудал зөндөө байна. Анх удаа ч яригдаж байгаа асуудал биш юм. Хяналт шалгалтын ажил ч олигтойхон хийгдээгүй асуудал бий" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(64.119.24.153) 2022 оны 06 сарын 01

Тэр махны хэсэг нь хиам болсондоо.одоо яанааа

1  |  0
Амарсайхан чинь(103.26.194.142) 2022 оны 05 сарын 31

Үнэн тэнэг юм аа?! Хортой бодис, бас бус юмыг хурдан нууж, устгаж бай! Би хугацаа өглөө шүү! Тэгээд бид шалгасан болъёо. Та нар зөрчилгүй царайл. Очсон хүмүүсийн гарыг цайлгахыг мартав, дуракууд минь ээ!

0  |  0
harhun(202.21.109.69) 2022 оны 05 сарын 31

ingej heleheer nogooduul chin yumaa nuuna shd.

0  |  0
Top