Ш.Адьшаа: Прокурор аливаа хэргийг хуувилдааны шинж чанартай оруулж ирдэг

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Энэ хуулийг олон удаа хэлэлцсэн. Өнөөдөр нийгэмд болж байгаа нөхцөл байдал, хууль шүүхийн байгууллагын хэрэгт хандаж байгаа байдлаас харахад олон асуудал үүснэ. Өнөөдөр нэг хүний эрхээр олон хүний эрх зөрчигдсөөр байх болно. Бид хонгилын тухай, гэмт хэргийг нуун дарагдуулсан зэрэг олон зүйл ярьдаг. Гэтэл прокурор, мөрдөн байцаах байгууллага аливаа асуудлыг хуувилдааны шинж чанартай авч орж ирдэг байдал үүсгэдэг шүү. Энэ хуулиа эргэж хэлэлцэх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хууль батлагдаад явна, гэхдээ цаг хугацаа харуулна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top