Б.Пүрэвдорж: Мөрдөгч, шүүгч нарын хэрэг шийдвэрлэх хугацааг шахаж өгсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Энэ хуулиар мөрдөгчид маш хариуцлагатай мөрдөх, материалаа бүрдүүлэх зэрэг шаардлага гарч ирж байна. Шүүгч нар хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргах боломжийг өгч байна. Шүүгч, мөрдөгч, яллагч нартай холбоотой хэрэг шийдвэрлэх хугацаа шахагдаж байна. Хугацааг нь илүү сайн тавьж өгсөн. Шүүх дээр очоод нэг бол ялтан, цагааддаг зарчмыг дэмжиж өгөхийг УИХ-ын гишүүдээсээ хүсэж байна" гэлээ. 

Хуулийг маргааш /2022.06.03/ эцэслэн батлахаар боллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.188.23) 2022 оны 06 сарын 02

нисдэг машин юу вэ

0  |  0
Top