Бүлгийн даргын асуудлыг нь сөхсөн Ш.Адьшаад Д.Ганбат уурлаж, УРВАГЧААР НЬ ДУУДАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

УИХ-ын өнөөдрийн /2022.06.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан. Шалтгааныг нь та бүхэн мэдэж байгаа. АН 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулсан. Бүлэг хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж, 2021 оны арваннэгдүгээр сард бүлгийн даргаа өөрчилсөн. Энэ асуудлыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ ганц бүлгийн даргын асуудал биш. УИХ-ын бүлгийн асуудал шүү. Бид зургаан сарын турш хүлээцтэй хандсан. Гэтэл шийдэхгүй байна. Хуулийн төсөл өргөн бариад ч хэлэлцэхгүй байна. Энэ цөөнхийн асуудал биш шүү. Хуулийг хэлэлцэж өгөхийг хүсэж байна" гэлээ. 

Харин үүнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Чи одоо боль л доо. Чи МАН-аас урваж орж ирчихээд юу яриад байгаа юм. Чи надтай ярьж тохирсон биз дээ. Битгий солиороод байгаарай" хэмээн уурсав. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
И(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

Ёроол нь цоорхой юу ч хамаагүй чихэж л байдаг хогийн бидон.

1  |  0
AN(202.126.89.211) 2025 оны 03 сарын 13

yorool n tsoorhoi bidon.

3  |  0
Зочин(202.126.89.199) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ Элбэг нарын нам гээд байгаа юм нь улс орноо тоносон луйварчидыг хамгаалсан газар юм. Эднийг газар авхуулж болохгүй. Эрдэнээгийн ярьж байгаагаар Сайханбилэг Баярцогт гэсэн луйварчидаас эхлүүлээд бүх луйварчидыг нь хүчингүй болгож цагаатгана гэх ухааны юм ярьж тэнэгтэв.

3  |  0
шид(59.153.113.242) 2025 оны 03 сарын 13

ганбат өлөн бөөс бол чи турж үхсэн гуурс байж таарна.ганбат битгий бууж өг.гөлөгнүүд удахгүй очих газаргүй болцгооно

2  |  0
Z(202.9.46.55) 2025 оны 03 сарын 13

Ganbat boli chi muu ulun buus

4  |  0
Top