ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 04

2022.06.04 / БЯМБА ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 5

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 04.56-20.45
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top