ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 05

2022.06.05 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 04.55-20.46
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Шороо

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top