"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 270-400 мянган га газарт мод тарина

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

УИХ-ын өнөөдрийн /2022.06.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд огт ажил хийгээгүй биш. Элсний нүүлтийг сааруулах, говийн Баянбүрдийг нөхөн сэргээх, ургамал тарих, булан шанд тохижуулах зэрэг 265 га газарт 2020-2021 оны хооронд үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.4-1.5 тэрбум модыг тарих процесс явагдаж байна. Нийт 270-400 мянган га газарт мод тарина гэж тооцоолж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.19) 2022 оны 06 сарын 03

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГА БОЛГОНЫГ ОРЧНОО ЗААВАЛ НОГООН БОЛГО ГЭЖ ҮҮРЭГ ӨГЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ИНГЭВЭЛ ХОТ АЯНДАА НОГООН БОЛНО.

0  |  0
Top