Олон улсын ялгаварлан гадуурхлын эсрэг өдөр өнөөдөр /2022.06.05/ тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлосон гэсэн байна. Энэ тохиолдлын 25 хувь нь 10-25 насны хүүхэд, залуучууд байгаа бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт байсан нь туйлын сэтгэл эмзэглүүлэм явдал.
УИХ ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хамтаар ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. БШУЯ энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарлаж үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлаас урьдчилан сэргийлэх нийгмийн нөлөөллийн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Цаашид сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дарамт дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, нийтээр даган мөрдөх зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ асуудал дээр манай ажлын хэсэг онцгойлон анхааран ажиллаж байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Сэтгэгдэл ( 1 )
hodooni bolovsroliin baigullaga hyanaache,virustei ued zavhani tserserleg,surguliinhan ayalald yavna,yavahgi bol ajilaasaa gararai gej bnshtei,boli boli.ajilaa hiigech