Засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг зурж байгаа эрх баригч намынхан эцэг хуульд дахин гар хүрэх таатай нөхцөл, боломжийг тайван гэгч нь хүлээж сууна.
Гэхдээ тэд энэ удаад өөрсдөө биш хүний гараар могой бариулахаар шийджээ. Харин тэдний өмнөөс могойг нь барьж өгөх хүн УИХ-ын гишүүн Т.Доржханд болж таарлаа.
Энэ ч утгаараа тэд Т.Доржханд гишүүнээр халхавч хийж, эцэг хуульд дахин гар хүрэх хүслээ алхам алхмаар хэрэгжүүлж байна. Хэрэв уншигчид санаж байгаа бол Үндсэн хуульд дахин гар хүрэх саналыг анх УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд сөхөж тавьсан.
Үнэндээ Т.Доржханд гишүүн болон тэдний намд эцэг хуульд гар хүрэх хүч, дэмжлэг байхгүй. Ямар ч хүч, дэмжлэг байхгүй улс төрийн жижиг нам, тэрхүү намыг толгойлж суугаа УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг сөхөж тавихдаа хэнд найдсан юм бол доо. Эсвэл цаанаа ямар нэгэн зорилго, шалтгаантай байж мэднэ. Магадгүй тэр шалтгаан нь эрх баригч намтай холбоотой гээд шууд хэлчихвэл үнэнд илүү дөхнө.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх хүслээ Т.Доржханд гишүүнээр эхлүүлж, цаг нь ирэхээр олон нийтийн амыг "Улс төрийн жижиг нам, эвслүүд болон нийгмийн шахалт, шаардлага" гэх үгээр хааж, Үндсэн хуульд дахин гар хүрэхээ хүлээж сууна.
Тэгэхээр эрх баригч намын хувьд УИХ-ын гишүүн Т.Доржханд зүгээр л халхавч төдий. Харин цаад санаа, бай нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж хэлж, хардаж болохоор байгаа юм.
Нөгөө талд УИХ-ын гишүүн Т.Доржхандын Үндсэн хуульд гар хүрэх саналыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа дэмжиж, хүч нэмж байгаа харагдана билээ. Улс төрийн хүрээнийхэн гэлтгүй иргэд, сонгогчид хүртэл С.Одонтуяаг УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хүн гэдгийг мэднэ.
Харин С.Эрдэнийг "эрх баригч намын гар хөл" гэх хардлага байдаг. Түүнийг нь АН-ын зарим гишүүд хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Эндээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяа зүгээр ч нэг Т.Доржхандын сөхөж тавьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй гэдэг нь харагдана.
Эцэст нь, Т.Доржханд мэт нь Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах эрх баригч намын хүслийг биелүүлэхийн тулд халхавч нь болж, эрх баригч нам нь Т.Доржханд мэтийн гараар могой бариулж, нэр цэвэр хүслээ гүйцээж Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах нь цаг хугацааны л асуудал болжээ.
Сэтгэгдэл ( 11 )
ҮНЭН. ЖҮЖИГ2.
udirdlagatai sorog tal gegj ene dee,hamgiin ayultai muu ur dagavartai nohoinuud
duuchin tormandah aimar ih uilad charlad.duuchin tormadah ehner yadmabaa shorongos agrdag yaltan nutgin zlauu boloh gereltod aldaal.ihel gunij gutral gomdol yabdag bilee.gunig abtaal.
duuchin tormandah abgaiag yadamba aldaj bilee.teg uild suujisan bciheld garlaa .ene chin yu boljigon negnihe ehenr bulaj zoodj abdimuu.
Galtar toti
Ard tumnee geh setgeleesee iluutei,alban tushaaliin toloo ulairah yum. Onoodor ta nar olonhi boloh ard tumnee hamgaalj chadahgui bol, margaash tsoonh bolson ta nariig tor hamgaalj chadahgui ee.
солонгост гадуур баривчилгаа их байна гэсэн мэдээ гарангуут нэг бангладеш шувт солонгосоор ярьж явна
пакистан билүү бангладеш билүү
ЦАРАЙ ЗҮС БУРУУ ШИГЭЭ СЭТГЭЛ САНАА НЬ ХҮРТЭЛ БУРУУ ЦААШАА ХҮН ДЭЭ
МАН -с мөнгө хийгчид С.Эрдэнэ Т.Доржханд нар бичиж амьдар. Бусад намын өрсөлдөөнийг тиймэрхүү замаар хязгаарлах нь маш их хор хөнөөлтэй
Доржханд мэтийн эрх баригчдын бөгсийг долоодог хүмүүс үеийн үед хаана ч байх юм даа. ХҮН нам уул нь сөрөг хүчин баймаар. гэтэл одоо эрх баригч наэмд худалдагдлаа. Нөгөө АН нь бүр хөнжилдөө орох завгүй хоорондоо хөлөө жийлцээд явж байна.