УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.06.06/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл өгөв. Тэд хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр УИХ дэд дарга С.Одонтуяа "АН-ын бүлэг хурал дээрээ нэг ноцтой асуудлыг ярилаа. Эдийн засгийн бүтцийг харахад хувийн хэвшлийн оролцоо тун бага болсон байна. Төр бүх бизнесийг булаасан байна. Өнөөдөр улсын орлогын 90 гаруй хувь уул уурхайгаас байна. Үүний дийлэнхийг нь хоёр компани л бүрдүүлж байна. Монголд хувийн хэвшлийн оролцоо байхгүй, устах аюул тулж ирсэн байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )