Хятад гурван сансрын нисэгчээ сансрын станц руу илгээв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

БНХАУ сансрын нисэгчдийн ээлжит гурав дахь багийг дэлхийн тойрог замд бүтээн байгуулж буй өөрийн сансрын станц руу илгээлээ. Тэд зургаан сарын турш сансрын станцын барилгын ажлыг үргэлжлүүлэх юм.

Сансрын нисэгчид “Тяньгон /Тэнгэрийн ордон/” сансрын ордны “Тяньхэ“ гол модульд зургаан сарын турш ажиллаж, амьдрах ба ирэх арванхоёрдугаар сард эх дэлхийдээ буцаж ирэх юм.

БНХАУ энэ онд багтаан нийт зургаан хөлөг сансарт илгээхээр төлөвлөж байна. Өдгөө сансрын нисэгчдийн нэг баг, хоёр лаборатори болон хоёр ачаатай хөлөг хөөргөх үлдээд байна.

“Wentian” болон “Мengtian” лаборатори бүхий модулийг ирэх долоо, аравдугаар сард хөөргөх ба Т хэлбэрээр угсрах модулиудыг “Тяньхэ” гол хэсэгтэй залгах аж. Түүнчлэн, сансрын нисэгчид 2-3 удаа задгай сансарт ажиллах даалгавартай.

“Тяньгон” сансрын станцыг 15 жил ашиглахаар төлөвлөж байна. Жил бүр тус станц руу сансрын нисэгчдийн хоёр баг, хоёр ачааны хөлөг илгээх юм.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top