УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.06.06/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Та бүхэн харж байгаа улс төрийн намууд ямар байдалтай байгааг. Мажоритар системийн л хор уршиг явж байна шүү дээ. АН сонгуульд орох нь үнэн. Нэгдмэл нэг нам болоод орох нь үнэн. Тиймээс миний хувьд, УИХ-ын дэд даргын хувьд ордон дотроос нь тэмцлээ явуулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шахаж шаардаж хийлгүүлнэ. Хийлгэх хийлгэхдээ зөвхөн нэг намд ашигтай биш бүх намд ашигтай байхаар хийлгэхийн төлөө ажиллана" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )