"Ч.Сайханбилэгийн хэрэг ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ, гэм бурууг нь ТОГТООГООГҮЙ"

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

С.Эрдэнэ даргатай АН-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгосон билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа Улсын Ерөнхий прокурор асан Г.Эрдэнэбат "Миний бие УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх. АН-ын Үндэсний бодлогын хорооны сонгуулийн асуудал бол намын шийдвэр. Эрх зүйн зохицуулалт нь зөв бурууг тэднээс асуусан нь зөв байх. Нэгт, би мэдэхгүй байна. Хоёрт, өмнөөс нь зөв буруу гэж хэлэх эрх алга" гэх тайлбарыг өглөө. 

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Монгол Улсын иргэн хэн ч бай гэм бурууг нь иргэн хүн тогтоохгүй, шүүх тогтооно. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэм буруутайг нь тогтоосон зүйл байхгүй. Янз бүрийн байдлаар хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй" гэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.68) 2025 оны 03 сарын 13

shalggahgui yadagin!

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2025 оны 03 сарын 13

Umhii yrvagchid bitegii galzuuraad baigaarai.

1  |  0
Top