Н.Алтанхуяг: Би Ерөнхий прокурорт гомдол бичсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Хууль хяналтын байгууллагаас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг "Хөгжлийн банк"-ны хэргээр шалгаж байгаа бөгөөд шүүхээс хилийн хориг тогтоогоод байгаа юм. 

Тэгвэл үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардын эрх" нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайлбар өгчээ. Тэрбээр "Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гуравт мэдээлэл хүргүүлсэн. Би Улсын Ерөнхий прокурорт гомдол бичсэн. Намайг олон түмний өмнө үндэслэлгүйгээр яллагдагч гэж зарлаж байгаа нь буруу байна гэж. Та нар захиалгатай, зохиомол, үндэслэлгүй юм аа хүчингүй болгож өгөөч ээ гэсэн. Эрх биш Монгол Улсын Ерөнхий прокурор нь тэр үндэслэлгүй хэрэгтэйгээ танилцаад хүчингүй болгох байх гэж найдаж байна. Яагаад гэвэл манай Ерөнхий прокурор өөрөө намайг яллагдагч болгоод байгаа материалтайгаа танилцахгүй оруулж ирсэн байна билээ. Энэ чинь буруу байгаа биз дээ. Хамгийн энгийн логик тэр яллагдагч болгосон прокурор нь материалаа барьж орж ирэх ёстой биз дээ" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top