Я.Эрдэнэбилэг: Н.Түвшинбаярыг уучлал гуйгаад ирэх байх гэж их хүлээсэн

2022 оны 06 сарын 07

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш товлогджээ. Түүний гарт амиа алдсан Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат агсны аав Я.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Та хүүгээ ч, Н.Түвшинбаярыг ч адилхан  хайрлаж “Хоёулаа миний хүү” гэж байгаа бүхнээ зориулж ирсэн байх. Талийгаач тэр хоёрын үерхэл хэзээнээс эхэлсэн юм бол,  танайд хамт очиж амардаг байсан гэсэн үү?

-Хүү минь наймдугаар ангиа төгсөөд Н.Түвшинбаяртай хамт Булган аймгийн төвийн арван жилийн сургуульд  сурсан.  Тэр үеэс хоёул бөх болохоор шийдсэн юм билээ. Улмаар Улаанбаатарт очиж Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан  Аварга дээд сургуульд суралцахад нь “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр хоёр хүүхдийг дэмжин тэтгэж хөлийг нь дөрөөнд хүргэхэд тусалсан.

Бөхөөр эхэлсэн хоёр хүүхдийн нөхөрлөл спортын замд үргэлжилж гадаад, дотоодын тэмцээн уралдаанд дандаа хамт явдаг байлаа. Оюутны дотуур байранд ч, түрээсийн байранд ч хамт, гэрээсээ очсон хоол хүнсийг хувааж идээд бэлтгэл сургуулилтаа хийж явсан. Хүүхэд байхдаа амралт болгоноор  хоёулаа ихэр юм шиг л хамт  хүрээд ирнэ, зуны гурван сар манайд хонь хариулж, малын бэлчээрт барилдаж тоглож байгаад намар сургуульдаа буцна. Н.Түвшинбаяр эхнэр хүүхэдтэй болсон хойноо ч гэсэн  гэр бүлээ аваад, ээж ааваа дагуулаад ирдэг байсан даа, манайд. Ингэж л нөхөрлөж ирсэн.

-Э.Энхбат агсан Н.Түвшинбаярыг Олимпийн наадамд явахад хүртэл бэлтгэл хангагчаар нь дагаад явж байсныг монголчууд мэднэ. Бас улсын заан цолонд хүрэхэд барилдалгүй тахимаа өгч байлаа?

-2008 оны Бээжингийн Олимпийн наадамд дагаж очиж бэлтгэлийг нь хангаж өгсөн. Найзыгаа алтан медаль авлаа гээд өөрөө авсан мэт хөл газар хүрэхгүй баяртай ирж байсан даа. Улсын заан цол хүртсэн тэр жилийн наадмаар миний хүү барилдалгүй элэг бүсээ тайлаад өгч байсан шүү дээ. Хар нялхаас эрийн цээнд хүртэл 20 гаруй жил нөхөрлөсний эцэст ийм муухайгаар аминд нь хүрч, гэрийнх нь хоймрыг эзгүйрүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлж, эцэг, эх бидний голыг самрах юм гэж хэн санах билээ.

-Хүүгээ найздаа зодуулж, хүнд  бэрт­сэн тухай анх сонсоод юу бодогдож байв?

-Хоорондоо маргаж, гар зөрүүлсэн юм болов уу л гэж бодсон. Амийг нь авах үхлийн бэртэл авсан гэж огт төсөөлөлгүй явсаар хотод ирсэн. Гэтэл хүүг минь хүн танихын аргагүй болгочихсон байсан. Хөгшин минь харчихаад “Ерөөсөө л суудал дээр нь алчихсан юм биш үү” гээд уйлсан. Тэгэхэд эмч нар “Спортын хүн болохоор зүрхний ажиллагаа сайн байна, тархи бол найдлагагүй шүү” гэсэн. Зүрх нь ажиллаад байсан учир эм тариагаар тэжээгдээд байсан болохоос газар дээрээ л өнгөрсөн юм билээ. Зодоон болсон гэх өрөөний бичлэгийг зүрх шимшрээд харж чадаагүй. Бичлэгээс харахад цус нь олгойдоод таазыг нь бялдчихсан байсан гэнэ лээ. Тэгж зодуулсан хүн яаж ч амь гарах билээ. Гэхдээ л бид эцсийн мөч хүртэл хүүгээ босоод ирнэ, босоод ирээсэй гэж их харсан. Арга барагдахад олон л юм  бодогддог юм байна лээ, муу хүүгээ ядаж тэргэнцэр дээр ч болов суугаад үр хүүхэд, ээж, аавдаа харагдаж явбал элэг гол минь дэвтэх юм сан даа гэж хүртэл бодсон доо. Үерхэж, үнэн сэтгэлээ харамгүй зориулж явсан байхад балмад хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөчих  юм гэж бодох байтугай төсөөлж ч байсангүй. 

-Н.Түвшинбаяр ирж уулзаагүй, уучлал гуйгаагүй гэдэг үнэн үү?

-Уулзах байтугай утсаар ч яриагүй. Тэгэхээр уучлал гуйсан байх уу. Хүүг минь дагаад хэлхээтэй юм шиг хамтдаа ирдэг байсан хүн шүү дээ. Уучлаарай гээд ирэх байх гэж хараагүй биш их ч харсан, хүлээсэн. Гэвч тэгээгүй. Тэгсэн атал энд тэнд сул чөлөөтэй явж байгаа нь  дуулдаад л байсан. Тэглээ гээд нас сүүдэр 90 дөхсөн  хоёр хөгшинд нь бид  хатуу үг хэлээгүй. Ер нь юу ч яриагүй. Хэрэв “уучлаарай” гэж ганц удаа ч болов хэлсэн бол ядаж хүүгээ алдсан ижийнх нь сэтгэлд арай л өөр байхсан  гэж бодох юм. Өөрөө гэм хийчихсэн юм шиг хүнээс нуугдаад булан тохойд очиж нүдээ хавдтал уйлж яваа хөөрхий  хөгшнөө хараад өр өвдөх юм. Энэ хүн бид хоёр насаараа шаналсаар элгээ эмтэлж буцах амьдын  тамд уналаа. Их  хэцүү байна.

-Тэр тухай таны хэвлэлд ярсныг уншсан...

-Сонин, хэвлэлээс сэтгүүлчид  утасдах  л юм. Шүүх хурал нь ойртлоо, танд юу бодогдож байна гэж асуух л  юм. Эхэндээ юугаа ярих вэ дээ гэж боддог байлаа. Эрдэнэ болсон хүүгээ зэрлэг балмад хүний гарт алдсан болохоос бид ямар хэрэг хийсэн биш дээ. Одоо бол хөлөө хүрэх газар хүртэл явж, хэлээ хүрэх газар хүртэл хэлж ярина л гэж бодож байгаа.

-Маргааш болох шүүх хуралд та хоёр оролцоно биз дээ?

-Шүүх хурал хойшилчихгүй л бол  маргааш болох хуралд оролцоно.

-Ер нь шүүх хэргийг шударга шийдвэрлэж чадах болов уу, танд юу бодогдож байна?

-Яагаад шүүх энэ хэргийг шударга шийдвэрлэж чадахгүй байх билээ. Хуулиа хэрэгжүүлэх ёстой биз дээ.

-Шүүх хурал олон дахин хойшилсон учраас олон нийтэд эргэлзээ төрж  байна л даа?

 -Монголын шүүх энэ хэргийг  шударгаар шийднэ гэдэгт бид хоёр бол итгэж байгаа. Гэхдээ өмнөх шүүх хуралд хөгшин бид хоёрыг оруулаагүй. Зөвхөн бэрийг маань оруулсан. Төрүүлсэн аав ээж нь байтал яагаад биднийг оруулахгүй байгааг ойлгоогүй. Ер нь бол хүүг минь санаатай алсан юм байна даа л гэж бодож байгаа. Монголын хууль, шүүхийн байгууллага шударгаар шүүж гэмээ нь тэр хүнд ялын дээд хэмжээг л оноох байх. Хүүг минь санаатайгаар, хэний ч санаанд оромгүй зэрлэг балмадаар алсан байхад яалаа ч гэж бид тэр хүнийг өрөвдөж өршөөх билээ. Ямар сайндаа хөгшин маань “Хамт яваад осолдсон бол, хэн нэгнээ гэмтээчихсэн байсан бол гомдолгүй ээ гэж хэлээд л хараад сууна. Даанч алах гэж  өчнөөн цаг зодож цохиж, гаднаас хэнийг ч ойртуулахгүйгээр амийг нь егүүтгэсэн хүнд өршөөл байх ёстой юм уу, байхгүй байх” гэж саяхан манайд ирж сурвалжилга авсан сэтгүүлчид хэлж байх вэ дээ.

-Тэр сурвалжилгаас “Наадам дөхөхөөр хүү минь найзуудтайгаа ирж айраг тавын хулаар ууна шүү” гэдэг байлаа гэсэн таны яриаг сонсоод их  өрөвдсөн...?

-Наадам дөхөх тусам улам л хэцүү болох байх даа, бид хоёрт. Манайх гүүгээ бариагүй, хүү минь байхгүй, хэн ч ирж айраг уух билээ. Хүү минь байхгүй болсон ч гэлээ хааяа урд хөтлөөр машин даваад ирж байгааг хараад гарч харуулдмаар, хүү минь инээгээд орж ирэх юм шиг бодогдоод, их хэцүү байх юм. Унтахаар унтсан болохгүй, гараад хаачихаа мэдэхгүй. Гэртээ суувч сэтгэл тогтохгүй. Ийм л хэцүү хагацал, зовлонд уналаа даа, ийм хэцүү зүйл Монголын минь бусад ээж аавд бүү тохиолдоосой.

-Хар багаасаа үерхэж нөхөрлөсөн найз нөхөртөө алуулна гэдэг харам­сал­тай байхаас ч яах билээ. Тэгээд ч санамсаргүй тохиолдол биш болохоор...

-Тэр үнэн. Хүүгийн минь тархийг нь бяцартал зодсон байгаа юм. БНСУ-ын эмнэлэгт дөнгөж амьсгаатай л очсон.  Тэнд сэргэвэл сэргэхээр эмчилгээ хийсэн дээ. Даан ч ямар ч арга байхгүй болсныг эмч нар сүүлд нь хэлсэн. Найман сар эмчлүүлэхэд огт ухаан ороогүй гээд бод доо. Хамаг бие нь ямар ч мэдээгүй, хөл гар нь сул, хүн танихгүй, харахад унтаж байгаа юм шиг л байгаад байсан. Эцэст нь амьсгаатай байгаа дээр нь эх нутгаа, элгэн садангаа бараадъя гэж  хүүгээ аваад наашаа зүтгэсэн. Энэ ташрамд хэлэхэд хүүг минь таних мэдэх хүмүүс, найз нөхөд, Монголынхоо ард түмэнд, эмч, эмнэлгийн ажилтнуудад бүгдэд нь тусалж дэмжиж байсанд нь талархаж байгааг минь энэ ярилцлагаар дамжуулаад өгөөрэй.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Qeert(77.24.7.205) 2022 оны 06 сарын 08

Хутга , буу шийдэм бол маш хурдан хугацаанд болж өнгөрнө. Гэтэл улаан махан гараараа хүн нүдэж ална гэдэг Яргалал. Хамгийн дээд харгислал. Ийм юм хараад болиулаагүй дэргэд нь байсан адгийн новшнуудыг ямар хүн гэх вэ .\n

0  |  0
Zochin(66.181.160.59) 2022 оны 06 сарын 09

Mash oliggui novshiin pizdak bainaleeshdee tuvshinbayr yahav er hun muudaj saidaj l baidag horvoo gehdee muu gulug uuriinhuu tarhi tolgoig boogood nud mudee aniad uhsen met jujig tavial muu gulug tuuniihee oro d aav mini eej mini huu ni andiigaa arhinii haluund iim bolgochloo uuchlaarai buh baigaa yumaa taviad andiigaa avaad haa l bol haa yvay geed orilood zogsoj baisan bol mongoliin ard tumen ingej jigsen zevuutsehgui baisiin aav eej hani ijil ni hurtel arai l uur handah baisiin tegeegui muu umhii huur uhliin muugaar uheesei

0  |  1
del(202.55.188.39) 2022 оны 06 сарын 08

өмнө нь хүн өчнөөн зодсон байхад тэр үeд таарсан шийтгэлийн өгсөн бол ингэж хүн алахгүй байсан даа

0  |  0
zika (202.126.90.83) 2022 оны 06 сарын 09

jenko gej hogiin shaar uniig ingej evdej baidag har murtee novsh yum daa

1  |  1
zaluu(202.126.90.83) 2022 оны 06 сарын 09

mongol hun iim l aguu baidag ta urt naslah boltugai

1  |  0
гэлэн(122.201.21.132) 2022 оны 06 сарын 09

Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг улсыг эвлэрүүлсэн гавьяаг нь бодох л хэрэгтэй. Тавын таван хүний амиар тоглосон төр шүү дээ. Одоо Түвшинбаярт нүгэлээ наминчлан насан эцэслэтлээ талийгаачийн үр хүүхдүүдийг харж үзэх хувь тавилан үлдлээ.

1  |  0
Хишигт(59.153.112.143) 2022 оны 06 сарын 09

Бодожээ байхад 2 залууг ар гэр үр хүүхдүүд аав ээж бүгдийг н өрөвдөж бна нэг алдаа бх шиг бна Түвшинбаяр өөрийнхөө өмссөж байсан жудогийн өмсгөлөө дуудлага худалгаар зарсан түмэн буруу тэрэнд янз бүрийн буруу хэл ам орчихлоо гээд манай өвгөн яриад уурлаад бх юум

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 06 сарын 08

tuvshinbayar amyd yavaad cg yax yum ve?

0  |  0
зочин(37.221.207.211) 2022 оны 06 сарын 08

иш хөөрхийс хоёр хөгшин амьдын тамд уналаа даа

0  |  0
Зочин(64.119.18.80) 2022 оны 06 сарын 07

Танихгүй ч гэлээ өөрийн эрхгүй нулимс урсаад байх юмаа

0  |  0
иргэн(64.119.19.46) 2022 оны 06 сарын 09

түвшинбаяр гэж нэг муу нөхөр биеээ тоосон аррд түмэн улсын хайр халамж ихэдссэн новш өөрөө басүхэхч багадана. зэвүүн муу новш.

2  |  1
Hynii alyyrchin gemt(148.60.92.227) 2022 оны 06 сарын 07

er ni yaj ch bodson ter aimsigtaigaar zerlegeer hynii ami nasiig horooson hyniig emeereed post oryylaad baigaa Mongol hyn taniig gaihaj baina?....Mongolchyyd yag yas yuman deer hegiin lalaryyd bololtoi,amiig amiar solih ni zyitei!!!!esbel hamgiin deed yaliig egehgyi bol Mongolchyyd bosoh baih suu!!!!Mongoliin hyyli syyh syyj chadahgyi yamar negen saltgaan orbol Mongoliin ikhenh hymyys emeereed baigaa hymyys sig bissyy gedegeen helchihey?.....

0  |  0
Зочин(103.10.21.229) 2022 оны 06 сарын 09

Тэр харгис нөхөрт тийм санаа зовох бульчирхай байхгүй бүү хүлээ ял завшчихгүй л бгаасай

0  |  1
Мм(66.181.161.94) 2022 оны 06 сарын 09

Хөгийн новшийг цаазал

0  |  1
Tutu(73.25.114.116) 2022 оны 06 сарын 09

Mongolchuud gej hugiin novshnuud shuu

1  |  2
Зочин (150.129.142.105) 2022 оны 06 сарын 09

Уучлалт гуйлгах гээд байгаа хүмүүс хэрэв очиход хүлээж авахуу эцэг эхийн ярианаас харахад уужуу хүмүүс биш блаа. Санаатай ч гэх шиг юм ээж нь яриад блаа. Ийнхүү ярьж бгаа хүмүүс хүн уучлах уу сэтгэлийн тэнхээ байх болов уу. Мөн бэрх харагдаж блаа шүү. Тэр хүмүүсийн бодол амийг амиар гэсэн бодол бх шиг блаа. Улам үзэн ядах шинжтэй хүмүүс блаа. Зөв бурууг хорвоогийн жүжиг аяндаа л харуулна даа

1  |  20
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 09

угаасаа өмнө нь олон удаа хүн зодож хүчин хийдэг байсан нь тодорхой байсан ш дээ

3  |  2
irgen(192.82.82.47) 2022 оны 06 сарын 07

Iim muuhai balmad hereg hiicheed gabiya baiguulsan yum shig hunuuseer umuuruulj post oruulna buruugaa huleeh ymarch sobistgui buduuleg yrgachin nasaar ni hori

0  |  0
Иргэн(64.119.20.69) 2022 оны 06 сарын 09

Зэрлэг балмадаар бүр 8 сар тамлуулж нас барсан. Зүгээр нэг аллага биш шүү. Дутуу алж тамласан. Гүйцээчихгүй муу лаларын алуурчин. Амийг амиар. Хүнийг хайрладаггүй алуурчинг Монголчууд бид хайрлаад яах юм бэ. Шууд цааз.

6  |  3
өжж(192.82.67.110) 2022 оны 06 сарын 08

хайран сайхан 2 залуу. хоёулаа харамсалтай

4  |  0
oyunaa(202.9.46.165) 2022 оны 06 сарын 08

дэндүү харамсмаар…

1  |  0
Irgen(59.153.112.136) 2022 оны 06 сарын 07

Um ma ni bad me hum

0  |  0
irgen(119.40.103.3) 2022 оны 06 сарын 07

yag sh dee, daraa ni zondoo nudaan sul yavsan sh dee, barag ajlaa hiine uhaanii yum yariad.

0  |  0
Aimaar(66.181.161.106) 2022 оны 06 сарын 07

Amiig amiar n.solio ene hun.ymqrj judag alga er hunii.beh hunii o\nsportiin i.judag tuij alga aluurjin bolj naizaa. Ingej bga hun gadnii.huniig amiin awah yuj bish ym bmoo

0  |  0
Мууг дагавал (192.82.67.112) 2022 оны 06 сарын 08

Н.Түвшигбаярын зан төрх авирыг нэг нөхөр эвдэж араатан болгосон гэж ярьдаг юм билээ

8  |  0
Амраа(203.91.116.147) 2022 оны 06 сарын 08

Хөгийн муу лалар. Уучлал гуйгаад очихын оронд өөрөө зодуулсан болж толгойгоо ороож жүжиглээд эмнэлэгт хэвтэнэ, гадуур чөлөөтөй явна, эмчилгээний мөнгийг нь өгөхгүй унжина. Женкотой нийлээд хүн биш лалар болсон. Эртнээс л хүн зодоод архидаад явсан

8  |  0
Zochin(64.119.18.166) 2022 оны 06 сарын 08

Шууд баривчлагдаад хорих руу явсан хүн уучлал гуйх гээд очих боломжгүй

1  |  18
Top