Б.Жавхлан: Ирэх оноос бондын өрийг төлж эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2022.06.07/ боллоо. 

Энэ үеэр Сангийн сайд Б.ЖАВХЛАН "Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын 563 тэрбум, “Кью Эс Си”, "Хөтөл"-ийн хоорондын хамаарал бүхий этгээдийн 495 тэрбум төгрөгийн чанаргүй зээл, цаана нь 700 гаруй тэрбумын хувийн аж ахуй нэгжийн чанаргүй зээл буюу нийтдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй байна. 1.1 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй сан байгуулахаар Монголбанкнаас 2020 онд шалгалт хийж акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкинд онцгой анхаарал хандуулж чанаргүй зээл төлүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх онд хоёр Самурай, Чингис  бонд төлөгдөх цаглабартай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гал(192.82.82.191) 2022 оны 06 сарын 08

32 Жилд луйварч хулгайчууд төр зайдагнаагүй ЦЭДЭНБАЛ-н дайтай удирдагчтай байсан бол юун ДЕФОЛТ бар болчих байлаа ЛУЙВАРЧ ХУЛГАЙЧУУДЫН толгойг илсээр байх юмуу

0  |  0
Top