ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

2022.06.10 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 11

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДӨРВӨН НОГООН мэнгэтэй ХӨХ МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 04.53-20.50
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Мод

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top