Украины Херсон мужид тус бүс нутаг ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх тухай санал хураалт болох талаар мужийн захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тэрбээр “Бид хууль ёсны засаг захиргаагүй үлдсэн. Иймээс бид нийтийн зөвлөл байгуулж, энэ зөвлөл ард түмнийг төлөөлж байна. Зарим шийдвэрийг гаргах болно. Херсон мужид өөрийгөө тодорхойлох санал хураалт явагдана” гэжээ.
Үүний дараагийн шат нь сонгууль байх бөгөөд хууль ёсоор ажиллаж эхэлнэ гэдгийг Херсон мужийн захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов хэлсэн байна. Тэрбээр сонголтыг мужийн оршин суугчид хийх болно гэдгийг хэлээд “Бидний өмнө олон ажил байна” гэжээ.
Херсон муж ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэхийг шийдэх санал хураалт энэ онд болох аж.
Сэтгэгдэл ( 5 )
За даа юу л болдоо..
Удахгүй иван ахтайгаа нэгдэх санал яьагдах байхдаа
Херсоныг Украйны арми эзлээд эхлэчихсэн байгаа ш дээ. Юун тайван юм? Цэргийн бүслэлтэнд орчихсон сандарч байгаа.
hersond tsalin tetegveriig rubbelier ogood orosiin bank vvren holboo , delgvvr horshoo ni bvgd orood irsen shuu. deer herson bol orosoor yridag orosuud l suudag muj l daa.odoo orosiin pastoriig ogoj bnaa hvmvvs abah geed oocherloj bna. hvmvvs ni orostoi niilj bgaad ih durtai bna.. torolh heleerei yrinaa. deer odoo bvh hersond orosiin Tv orood irsen urid horiotoi blaa. surguuli oros hel deer ybj bna. cham shig hudalch teneg gar medehgui baij buraad bna..
Хэн ч Оросын бүрэлдэхүүнд орохгүй. манайхаас бусад нь оросыг дэлхий даяараа жигшиж байхад гэр бүлийнхэнийгээ алуулсан Херсон мужийнхан бол бүр ч үгүй. Зөвхөн их мөнгө амласан урвагч ОРОС эсвэл жүжиглэгч нар л ингэх байх. хуурамч сонгууль явуулж ОХУ-н бүрэлдэхүүнд оруулах нь гээд шуугиад байсан нь үнэн байхнээ. фашизмаас өөр зүйл үлдээгүй хүний үнэргүй оросууд ингэх нь ойлгомжтой.