Б.Бат-Эрдэнэ: Төрийн албанд ажиллах хүн олдохгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

УИХ-ын өнөөдрийн /2022.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Төрийн албаны зөвлөлтэй үр дүнтэй хамтран ажиллаж байна. Үндсэндээ 25-аас дээш албан хаагчтай байгууллага Ёс зүйн зөвлөлөө байгуулсан, үйл ажиллагаа нь жигдэрч байна. Цалин, нийгмийн асуудал дээр нь төр тодорхой шийдвэр гаргахгүй бол болохгүй байна. Ялгамжгүй тогтоох шаардлагатай байна. Боловсролдоо бага мөнгө зарах юм бол шоронд их мөнгө зарна гэдэг үг байдаг. Төрийн албан хаагчийн цалингийн ялгамжгүй бодлогыг барьж өгөхгүй бол болохгүй байна. Төрийн албанд ажиллах хүн олдохгүй боллоо. Төрийн алба бол сэтгэлийн алба шүү. Одоо Төрийн албаны зөвлөлтэй ярьж, төрийн өмчийн 6 их дээд сургуультай ярилцах шаардлагатай байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.221) 2022 оны 06 сарын 09

ene teneg zunug uvguntei hen hamt ajilhav dee ta nariin hun chanriig ard tumen tansan ta nar iin gar hul hen bolhiig hushev de ⁉️ tanda hudlaa yarij hulgai hiideg hudalch uls iin hurliin gichuudtei hen hamt ajil lah ve ta aldaag yagaad gemgui uls uureh estoi huch zaa

1  |  0
Top