Дээд шүүхийн шийдвэртэй холбоотой АН-аас МЭДЭГДЭЛ гаргажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Өнөөдөр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох иргэн С.Эрдэнэд хууль бусаар тамга тэмдгийн хяналтын дугаар олгосон хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх байсан боловч шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзлаа.

Үндэслэл нь “Улсын Дээд Шүүхийн 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар тогтоолд С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, төлөөлж хүсэлт гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй”, “Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байна” хэмээн дүгнэсэнтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд улсын бүртгэлд байхгүй байна гэсэн Улсын Дээд Шүүхийн байр суурийг баримталлаа.

Дээрх татгалзал нь шүүхийн шийдвэр биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн захирамж юм. Энэхүү захирамжид талууд гомдол гаргаж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлнэ. Иймд АН-ыг төлөөлөх эрхгүй нь шүүхийн шийдвэрээр олон удаа баталгаажиж, өнөөдрийн шүүгчийн захирамжаар төлөөлөх эрхгүй нь дахин тогтоогдоод байхад АН-ыг төлөөлөх эрхтэй мэт мэдэгдэл хийн, гишүүдийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ таслан зогсоохыг С.Эрдэнэ нарын иргэдээс шаардаж байна.

Ардчилсан намын зүгээс хүчин төгөлдөр тамгыг нам доторх урвагчдыг ашиглан улс төрийн зорилгоор давхардуулан олгосон хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй бөгөөд, шүүхээр шийдүүлэх байр суурин дээрээ хатуу зогсож, шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинзочин(59.153.115.251) 2022 оны 06 сарын 09

Туваан 2021 оны 8 -р сард Эрдэнээс тамгаа авч үүрэг гүйцэтгэгч хийж байхдаа  дүрмийн дагуу хугацаанд нь сонгуулиа явуулсан бол энэ маргаан гарахгүй байсан. Харамсалтай нь Баттулгыг намын дарга болгох гэж хор найруулж яваад хугацаанд нь зохион байгуулж чадаагүй. Тийм учир намын даргын эрх автоматаар Эрдэнэд үлдсэн шүү дээ . Улсын бүртгэлийн гэрчилгээ гэдэг чухал баримт ч үүнийг нотолно. Мэдсээр байж дүрмийн бусаар удаа дараа хурал ,  сунгаа хийж энэ намыг маш сайн самарсан. Энэ намын даргыг заавал Баттулга хийх ёстой юм шиг ,  мөнгөтэй хүнд үхэн хатан зүтгэдэг бүхэл бүтэн хүн сүрэг бий болж их

0  |  1
Top