Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогуулан улс төрийн нам, эвслүүд тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгээс дүгнэлтээ гаргаж, УИХ-аар хэлэлцсэн. Өнөөдөр улс төрийн намын санал, санаачилгаар улс төрийн намууд дэмжиж, тунхаг бичигт гарын үсэг зурцгааж байна" гэлээ.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Эрх барьж байгаа намын хувьд улс төрийн нам, судлаачидтай хамтарч ажиллаж байна. Өнөөдөр УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх эсэхийг шийдэх дээр тунхаг бичиг гаргасан. Улс төрийн намууд саналаа өгсний үндэс дээр дэмжлэг авсан тохиолдолд цаашаа процесс явах байгаа. Ард түмэн дэмжих аваас УИХ-аар хэлэлцэх эрх нь нээгдэнэ. МАН-ын хувьд дэмжихээ илэрхийлж, тунхаг бичигт гарын үсэг зурж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
ene neeh mergen sanaa bish Hed honood l uurchluud baival YX gej hereggui