УИХ-ын өнөөдрийн /2022.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хөгжлийн банкны хэрэг дээр шалгалт хийгээд явж байхад 4-5 хүнийг хууль бусаар халсан. Тэр нь тогтоогдоод 200 сая төгрөг нөхөн олгосон байна" гэлээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь хэд, хэдэн хуультай давхардсан байна. Бид 400 мянган төгрөг өгч байгаа төрийн албан хаагчийнхаа ажиллах нөхцөлөөр хангаж чадаагүй байна. Өнөөдөр хороодод ажиллах хүн олдохоо байсан. Цалин нь 400 мянган төгрөг л байна. Эхлээд цалинг нь нэмэх суурь зарчим зэргээ ярих хэрэгтэй байна. Дараа нь тавигдах шаардлагаа яриул яасан юм" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хаана тийм ажил байна? Дандаа ажил хийх хүн олдохгүй бна гэхийн...?