УИХ-ын 15 гишүүн нэгдэж УСНЫ ЛОББИ БҮЛЭГ байгууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Говийн аймгуудаас сонгогдсон болоод байгаль орчны чиглэлээр ажилладаг 15 гишүүн нэгдэж, УИХ-д “Усны лобби” бүлэг байгууллаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ,Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан зэрэг говийн бүсээс сонгогдсон гишүүд хамтарч, говь нутагт усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гол усны эх савыг хамгаалах, уул уурхайд усыг зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллах юм.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад малчид, уурхайчдын саналыг сонсож, газрын доорх болон гадаргын усыг ариг гамтай хэрэглэж, хойч үедээ үлдээх байдлаар ирээдүйгээ харж ашиглах чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, менежментийг сайжруулахад лобби бүлэг зорилгоо болгон ажиллана. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говийн хүн(202.9.40.60) 2022 оны 06 сарын 09

Говийн гүний усыг уурхай, үйлдвэрлэлд ашиглахыг хориглосон шийдвэр нэн даруй гаргах хэрэгтэй байна, ганц аврал энэ.

0  |  0
zochin(192.82.76.30) 2022 оны 06 сарын 09

Orhon, Herlengii tusluudiig hudulguuchee

1  |  0
Top