Гадаадын иргэний оршин суух, хугацаа сунгах хүсэлтүүдийг цахимаар хүлээн авна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн  үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна. Тодруулбал, Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд биечлэн ирж оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалтаа хийлгэн, оршин суух үнэмлэхээ хураалгадаг байсан.

Тэгвэл энэхүү үйлчилгээг хялбарчлах зорилгоор оршин суух бүртгэлээс хасалт хийх хүсэлтийг ийнхүү цахимаар (https://immigration.gov.mn/mn/residence-permit-cancel/ ) хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Харин оршин суух үнэмлэхээ хураалгаж,  “хасав” тэмдэглэгээг хийлгэхдээ хилээр гарах үедээ хилийн боомтод эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт орон нутаг дахь салбар нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандах боломжтой.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгуулах хүсэлтийг биечлэн ирж мэдүүлдэг байсныг халж байна. Ингэснээр  түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө цахимаар (https://immigration.gov.mn/mn/visa-extension/) хүсэлтээ ирүүлж, байх хугацаагаа сунгуулах боломж бүрдлээ.  


 Цахим үйлчилгээг  https://immigration.gov.mn цахим хуудсаар авах боломжтой бөгөөд хүсэлтээ ирүүлэхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай сайтар танилцаж, мэдээллээ нягталж ирүүлэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 10

Цахим орогнол юм биз дээ. Муусайн хужаа нарыг их л харж үзэж дээ. Тэд Хятаддаа байсан бол газар ухахад шорон, муудсан мах бэлтгэсэн бол шорон, 2 дахь эхнэр авсан бол шорон,авилгал өгсөн бол цааз байлаа.

0  |  0
Top