АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Ардчилсан намын жинхэнэ тамга С.Эрдэнэд байгааг Дээд шүүх баталжээ. Гэвч нөгөө тал нь “Шүүхийг хахуульдлаа” гэв. Маргаан хэзээ дуусах бол?
-Бүх асуудал хуулийн хүрээнд явах ёстой. Хүмүүс хуулиа судалж, ойлгоосой. Би Ногоон нам, МАХН-ын бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой асуудлаар ажиллаж байсан. Хамгийн сүүлд Ардчилсан намд үүссэн тамга, тэмдгийн маргаан дээр хууль эрхзүйн асуудлыг хариуцаж байна. Улс төрийн намын тухай хууль, намын бүртгэлийн талаар надад туршлага бий. 2020 оны долоодугаар сарын 20-нд С.Эрдэнэ нь Ц.Туваан гэж хүнд тамга өгсөн.
Тэр үед би Ц.Туваантай уулзсан. “Чи над шиг туршлагатай хүнийг дэргэдээ ав. Та нар Х.Баттулгыгаа Ерөнхийлөгчид дахин дэвшүүлэх гэж байгаа бол хууль дүрмээ судал” гэсэн. Гэтэл өөрсдөө үгүй гээд явсан. Явах болгондоо алдаа гаргасан. 2020 оны арваннэгдүгээр сард би АН-ын ХЭГ-ын даргын албыг хашиж байсан П.Нүрзэд рүү яриад “Наад асуудал чинь хууль бус яваад байна шүү. Миний дүү тэгж болохгүй” гэсэн.
Харамсалтай нь тэд маргаан үүсэхэд тамганы асуудлаар шүүхэд өгсөн. Ингээд хоёр жилийн турш үргэлжилсэн шүүх үйл явц сая дууслаа. Ямар үндэслэлээр маргаан дуусав гэвэл шүүх “Намыг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй байна” гээд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болголоо.
Энэ бол үнэнийг тогтоосон шийдвэр. Би Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь утасдаад хэлж байсан. “Та нар хуулийн дагуу ажилла. Бүх юм хуулийн хүрээнд байх ёстой” гэсэн. Би Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга байж нөгөө талд очоод суугаад байж болохгүй шүү дээ. Хоёр талаасаа над дээр ирээд хууль зүйн асуудлаа асууж, ярих ёстой байтал улс төрөө эхэлж хийгээд байсан. Эцэстээ намын нэг хэсэг нь мухар гудамжаар орж, гомдоод үлдсэнд миний хувьд харамссан. Нэгэнт хууль, шүүхийн шийдвэр гарсан юм чинь буцаж ирээд хамтраад ажиллана байх гэж харж байна.
-Намаа сонгуульд ялагдуулсан дарга огцордог. 2020 оны сонгуульд АН ялагдаж, С.Эрдэнэ тамгаа хадган дээр тавиад Ц.Туваанд өгсөн. Гэтэл эргэж ноцоод, тэр бүү хэл Ерөнхийлөгчид нэр дэвшсэн?
-Аливаа зүйлд дараалал гэж бий. С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд өгсөн. Ингэхдээ өөрийгөө нь соль гэсэн. Гэтэл солиогүй. Яагаад солиогүй нь гайхмаар. Тэгсэн атал намынхаа дүрмийг “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэвэл өрсөлдөгч гарч ирж болохгүй” гээд өөрчилчихсөн. Үүрэг өгч байхад түүнээс өөр үйл ажиллагаа явуулж болохгүй. Тэр тусмаа өөрт нь олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, дүрэм өөрчилнө гэдэг уг албан тушаалд түр байгаа хүний хийх ажил биш.mТиймээс маргаан үргэлжилсэн. Энэ хооронд Ерөнхийлөгчийн, орон нутгийн гээд сонгуулиуд болсон.
Үүнийг хүмүүс ойлгохдоо С.Эрдэнэ болохгүй байна гээд байсан. Бодит байдалд Х.Батттулга Ардын намын даргын зөвлөх хийж байгаа нь болох уу. Дээр нь намынхаа өрсөлдөгч талд ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ. Ерөнхийлөгчийн сонгууль болж байхад намын байр савыг онгойлгож өгөхгүй байдаг нь яаж байгаа юм. Ухуулга сурталчилгаа хийхдээ С.Эрдэнийг битгий дэмжээрэй гэдэг нь яаж байгаа юм бэ. Ардчилсан намаар овоглоод, намаа төлөөлж яваа хүнийхээ эсрэг байна гэдэг нь Ардын намд туслаад байна гэсэн үг.
Энэ бүхэн С.Эрдэнийг буруутгах ямар ч үндэслэлгүй болгож байна шүү дээ. Аливаа зүйл үйл явдлаас гадна үр жимсээр танигддаг. Тэгэхээр ярих нэг хэрэг, ямар үйлдэл гаргаж байгааг нь харчих хэрэгтэй. Жишээ нь, цар тахлын хүнд үед муу хэлүүлсэн С.Эрдэнийн талынхан хэвлэлийн хурал хийж, сөрөг хүчний байр суурийг илэрхийлж, Засгийн газарт шаардлага өгч, Ерөнхий сайдыг огцрохыг сануулж, Ерөнхийлөгчийг үйл ажиллагаа явуулж чадахгүй байгааг шүүмжилж байсан. Гэтэл нөгөө талд байгаа Х.Баттулга тэргүүтэй нөхдүүд юу хийсэн бэ. “Намайг Ерөнхийлөгчид дэвшүүл, С.Эрдэнийг болиул” гэж орилоод, цагдаа, шүүхэд журмын нөхдөө өгч шалгуулна гээд хүчийг нь сулруулсан. Энэ бол хэн нь буруутай вэ гэхээс илүү хэн юу хийснийг нотлох баримт болох байх. Түүнээс биш аль аль нь улс төр хийгээд явж байгаа.
-Үүний ард яг хэн байна вэ?
-Том зургаар харвал Ардын нам байгаа. Яагаад гэвэл, МАН-ын даргын зөвлөх хийж байгаа хүнийг юу гэж хэлэх вэ. Үйл явдлыг жижигрүүлж харвал манай намын жирийн гишүүд зарим зүйлийг ойлгохгүй байна. Жишээ нь хууль ямар байна, данс, бүртгэл, тамга, тэмдэг, гэрчилгээ хаана байна вэ. Нэрээ сольсон уу, солиогүй юу гээд энгийн зүйлүүдээ эхлээд судлаад ойлгочих хэрэгтэй. Нэрээ солиогүй бол бүртгэл хэвээрээ, бүх бичиг баримт хуучнаараа байгаа гэсэн үг шүү дээ. Эхлээд нэрээ солих хурал хийх байтал тусдаа ямар ч хамааралгүй хурал хийж, асар их мөнгө зарсан нь хайран. Тэр мөнгөөр эрх баригчдыг шүүмжлэх акц хийхэд зарцуулсан бол үр дүнд хүрэх байсан.
-Энэ хүртэл эвлэрэх санаачилгыг хэдэн удаа гаргав, хэн нь эхэлж буулт хийж байв?
-Ийм алхмыг зөндөө хийсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, намын дарга байсан М.Тулгат нар О.Цогтгэрэл тэргүүтэй залуустай уулзаж, хамтарч ажиллая, шүүхэд бичгээ өгье гэсэн. Нөгөө тал зөвшөөрөөгүй. Манайх хуулийн дагуу бичгээ өгье гэхээр “Та нарыг дэмжихгүй” гээд гэдийчихсэн. Ингэхээр бид яах ч билээ дээ.
-Өнөөдөр АН-ын хууль ёсны дарга хэн бэ?
-АН-ын 2017 оны бичиг баримт өөрчлөгдөөгүй. Тэгэхээр албан бичиг баримт дээр хэний нэр байна вэ, тэр хүн байж таарна. Мэдээж энэ хүн С.Эрдэнэ байгаа. Харин энэ хүн солигдох ёстой юу гэвэл тийм. Өөрөө ч хэлдэг, би солигдох ёстой гэдэг. Гол нь шүүх шатанд болон намын дотоодод үүссэн маргаан биднийг хоёр жил огт ажил хийлгэсэнгүй. Энэ болгоныг цэгцлэх ёстой. Сая бид ротац хийж, ҮБХ-г шинэчилсэн. Хоёр жилийн турш ҮБХ-ны татвараа төлөөгүй гишүүдийн татварыг 50 хувь хөнгөлж, түүнийгээ төлчихвөл гишүүн хэвээр үлдээе гэсэн. Татвараа огт төлөөгүй болон сайн дураараа ҮБХ-ноос гарсан хүмүүс ч бий. Тэдний орон зайд ротац зарлан өрсөлдүүлж баталсан. Үүний дараа бодлогын зөвлөлүүдийг баталж, намын Их хурлыг хийнэ. Их хурлаас намын даргыг сонгоно.
-Улс төрийн намын зорилго сонгуульд ялалт байгуулах. АН энэ хэвээр байвал 2024 онд дахин ялагдана. Ирээдүйдээ санаа зовдоггүй юм уу?
-Нэг талаас манай өрсөлдөгч Ардын нам санасныг бодоход хүчтэй байхаа больчихлоо. Яагаад ингэж хэлэв гэвэл, ковид-ын үеийн төсөв, Хөгжлийн банкны хэрэг олны дургүйцлийг төрүүлж байна. Идэж уудаг гэдгийг нь мэдсэн хэрнээ ард түмэн мэднийг 30 жил сонгосон. Одоо ч идээд сууж байна. Ард түмний арга барагдаж байгаа учраас тулсан сонголт хийх байх. Засгийн газар хоёр асуудлаар ард түмнээс дэмжлэг авдаг. Нэг нь эдийн засаг, нөгөө нь шударга ёс. Шударга ёсны асуудалд авлига, хулгайг бууруулах, хулгайч нараа цэгцлэх.
Гэтэл өнөөдөр ийм асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүнээ буулгаж чадсангүй.Эдийн засгийн асуудалд өргөн хэрэглээний бараа таваарын үнэ өсөөгүй байх, ажилгүйдэл ядуурал нэмэгдээгүй байх, мөнгөний ханш тогтвортой байх гэхчлэн ерөнхий үзүүлэлтүүд байдаг. Гэтэл өнөөдөр энэ үзүүлэлтүүд улам муудаж байна. Цаашдаа ч дордох хандлагатай байгаа. Монголын хүн ам 3.5 саяас өсөөд зургаан сая болчихоогүй шүү дээ. Тэгвэл эрх баригчдын зарцуулж байгаа мөнгө 3-4 дахин өссөн. Тэр хэрээр үр дүнтэй ажил хийж байна уу гэвэл үгүй. Ард түмэн энэ байдлыг найман жил харлаа, хүлээлээ. Эхний дөрвөн жил нь дайн байлдаан гэдэг шиг Коронавирус тархлаа, нөхцөл байдал хэцүүдлээ гээд өнгөрлөө. Бас дотроо байгаа шударга бус нөхдүүддээ хариуцлага тооцоод явуулах болов уу гэж харсан.
Хүн 1-2 удаа хууртана, цаашаа бол үгүй. Энэ талаас АН бодлогоо таниулахаар бэлтгэж байгаа. Бид хүн ярихгүй бодлого ярина, багаа танилцуулна. Эрх баригчдын хийсэн эдгээр алдааг ингэж засна гэсэн хөтөлбөрөө гаргаж ирнэ. АН 2012-2016 онд үнэхээр их юм хийсэн. Нэг жишээ хэлэхэд, 2016 онд Ардчилсан намыг сонгосон бол нийслэлчүүд метротой болчих боломж байсан. Тухайн үед улсын төсөв хүнд байлаа. Учир нь, 2004, 2008, 2012 онд МАН засаг барьж улсын эдийн засгийг дампууруулсан. Яг үнэндээ тухайн үед дефолт зарлахад бэлэн байсан. Ийм нөхцөлд АН эрх барьж, ажил хийх явцад зарим алдаа гаргасан ч олон том ажил хийсэн. Оюу Толгойн гэрээг урагшуулсан, Эрдэнэтийг Оросоос авсан, 21 аймгийг замтай болгосон. Үр ашгийг нь ард түмэн амсаад явж байна. Тиймээс ходоодоор сонголт хийдэг ард түмэн байвал МАН ялах байх. Ирээдүйгээ харж, тайван амьдаръя гэвэл АН-ыг сонгох болов уу.
-АН бодлогоо, багаа танилцуулна гэлээ. Аль 1990 оны анхдагчид гээд Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж нарын ахмадуудтайгаа шинэ замаар явах уу?
-Бид 1990 оны партизанууддаа “Та нар минь амар даа” гэж хэлээд амрааж болно. Гэтэл Ардын намын “өвөө нар”, жишээлбэл Н.Багабанди, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гуай нар шиг баяжихын төлөө улайраад яваа хүн Ардчиллын анхдагчид дотор байхгүй. Залуус маань идэвхтэй, зоригтой биш байгаад шаналахдаа тэд маань гарч ирээд “Дүү нараа дэмжье, урагшаа явъя” гээд байна. Жишээ нь, Д.Сосорбарам гуай, Н.Багабанди гуай хоёрыг харьцуулаад үз.
Хөрөнгийн хэмжээг нь дүйцүүлээд хар. Эсвэл Ө.Энхтүвшин гуайн хөрөнгө, эрх мэдлийн шатаар явсан дарааллыг Д.Сосорбарам гуайнхтай харьцуулаад үз. Ө.Энхтүвшин гуай “Өгөөмөр” гэдэг захтай, үр хүүхэд нь дэд сайд хийж байгаа. Д.Сосорбарам гуайг “Ард” кино театрыг авсан гэдэг ч тухайн үеийн ханшаар өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан.
Түүнийг нь зарим хүн улстөржүүлээд байдаг. Түүнээс хулгайлж авсан, төрөөс баяжсан юм байхгүй. Тэгэхээр ардчилсан хувьсгалын анхдагчдыг Ардын намын “өвөө нар”-тай харьцуулах хэцүү. Хамгийн гол нь АН-ын залуус гарч ирэх цаг нь болсон. Сая бид ҮБХ-нд 76 залууг оруулсан. Ардчилсан намыхны нэг сайн тал нь мэдлэгт суурилсан бодлого гаргаж чаддаг. Энэ чиглэлээр АН хүчтэй баг гаргаж ирж нийгэм, олон нийтэд танилцуулна. Одоогийн МАН-ын байнгын хорооны дарга нарыг АН-ын бодлогын зөвлөлийн дарга нартай харьцуулаад хараарай. Бид гурил, будаа тарааж, өөсрдийгөө гоё сайхан гэж магтах гээгүй. Бодлого ямар байдгийг харуулна. Ямар ч сэдэвгүй болчихоод дамск ярьж, өмд гуталны хууль ярьж суугаа МАН-ын гишүүдээс жул байна уу, лут байна уу гэдгийг ард түмэн дүгнэг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
Бидний хэсэг залуучууд1990 онд МоАХ-нд гишүүнээр бүртгүүлж одоо хүртэл Ардчиллыгхамгаалж ирсэн.Элбэгдорж,Эрдэнэ,Батүүл,Сосорбарам гэсэн бүлэг хулгайчид,алуурчид луйварчдын живж байгаа онгоцонд гүйж очиж суудаг Жавхлан,Баасанхүү хоёроос өөр тэнэг хүн байна ууБаасанхүү чиний ямар мундаг ухаантай хүн бэ,нэрийг чиньгайхалтай онож өгчээБаас чи Хурцын бөгсийг гөлчийтөл долоосон.Одоо Эрдэнийн бөгсдолоож явна. Удалгүй салга саарлын бөгсийгүмхлэх байх.За тэгээд долоох бөгс ховордоно.Цуг 461-д очиж долооно биз Нуль баасанхүүЖинхэнэ тамга Туваанд бий.
Тамга ЭРДЭНЭД БАЙХ ЯМАРЧ ХАМААГҮЙ .АНаар 2 жил Эрдэнэ хангалттай тоглов.Эрдэнэ зайл даа
ham dagas xoogdoj tuugdaj yavdag bosoo Ganbaa ta 2 zugeer amaa tat eniig taaraldbal tsad tsoxinoo
Энэ п хуцлаа л бна ш дээ УИХ н ёуулган дээр Эрдэнэд доромжлуулж бснаа мартаа юу надаас асуу гэж бсан гэнээ нохойн гөлөг чамаас бус чавганцаас асуувал дээр зайл нам дагасан бөгс долоогч
Их хуцаж бнаа галөг
Ghj
Chi bol zailaa