ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 11

2022.06.11 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.53-20.51
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Хий

Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top