Х.Нямбаатар: Төрийн өмчит компанийг алдагдалтай ажиллуулсан дарга нарыг шууд чөлөөлдөг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

УИХ-ын өнөөдрийн /2022.06.10/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Төрийн өмчит компаниуд дандаа алдагдалтай ажилладаг. Алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй. Төрийн өмчит компанийн ТУЗ-д дандаа төрийн төлөөлөл шууд томилогддог. Энэ бүх тогтолцоог хална. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Гүйцэтгэх удирдлагыг ч ялгаагүй. Энэ тогтолцоо руу явах хэрэгтэй. Төрийн өмчийн компанийг алдагдалтай хоёр жил дараалан ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг шууд чөлөөлнө. Дараагийн төрийн өмчийн компанид очих эрхийг нь хаана" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Золиг(202.126.89.45) 2022 оны 06 сарын 10

Шийтгэхгүй юм уу

0  |  0
Иргэн(103.57.92.170) 2022 оны 06 сарын 10

Ня- бо бүртгэлийн аргаар ашигтай ажиллуулдаг жишиг бас бий.

0  |  0
Попроод(66.181.160.3) 2022 оны 06 сарын 10

Хаха өөрсдөө баахан хүн шахчихдаг байж

0  |  0
энхээ(202.126.89.54) 2022 оны 06 сарын 10

1төгрөгний ашигтай ажилвал яахуу

0  |  0
зочин(202.70.44.46) 2022 оны 06 сарын 10

Ус, цахилгаан, дулаан, нийтийн тээврийн байгууллагууд ашигтай ажиллахын тулд үнээ нэмэх хэрэгтэй шүү дээ. Өөрсдөө нэмж болохгүй гэчихээд яаж ашигтай ажил гэх вэ дээ. Үнээ нэмэхгүй бол засвар, үйлчилгээгээ зогсоох болно доо

0  |  0
Top