Эрээнээс нарийн ногоо, жимсний татан авалт хийж ЭХЭЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

БНХАУ-ын Эрээн хотод зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Covid-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан билээ. 

Улмаар Эрээн хотыг хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлж, манай улсад жимс, нарийн ногоон экспортолдог байсан Хао Ган хүнсний ногооны терминал тээвэрлэлтээ зогсоогоод байсан юм. 

Тэгвэл нарийн ногоо, жимсний татан авалтыг эргэн хийж эхэлсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Тэрбээр "Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр логистикийн бүсэд байгаа ачаатай чингэлгүүдийг эхний ээлжинд гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлээд байна.

Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна.

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын "0" цэгийн чингэлэг солилцох талбайд Хятадын талаас 40 футын 37 чингэлэг, 20 футын 44 чингэлэг, нийт 81 чингэлэг, 27 импортын тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд Монголын талаас татан авах ажил үргэлжилж байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.47.137) 2022 оны 06 сарын 12

Ereenii nogoo .asuudaltai bishvv.

0  |  0
(39.7.46.115) 2022 оны 06 сарын 11

болиоооочэээээ\nмахааа яая гэж бж

1  |  0
чаагий(124.158.66.158) 2022 оны 06 сарын 10

Эрээний ногоогүй өлсөж үхэх гээд байгаан байхдаа том ресторанууд аваад таваг хоолоо 60 сянгаас дээш, цайны газруу 20-30 мянгаар үнэлээд хороор өнгө хийж мөнгө олдогоо болимоор доо\n

1  |  0
Top