Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

О.Цогтгэрэл даргатай АН-ын зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг "бүлгийн дарга"-ын суудлаас нь авч хаяхын тулд хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард нэр бүхий найман гишүүнтэй нэгдэж УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр оруулж иржээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.183.132) 2022 оны 06 сарын 13

За яахнав хөөрхийг. Чуулганд хэлсэн үг бүр нь МАН-с оруулсан улсын хөгжлийг дэмжих асуудал бүхнийг жадлан эсэргүцээд сууж л байг. Жингийн цуваа Ганбаттай Ганбатгүй үргэлжилж л байгаа юм чинь.

0  |  0
Top